Азийн Монгол Улс уурхайнуудад ажиллах хүмүүсийг гадаад улс орнуудаас татаж байгаатай холбоотойгоор Умард Солонгос иргэдээ тус улсад ажиллуулах арга замыг хайж байна гэж Америкийн нэгэн хэвлэл мэдээллийн агентлагийн мэдээнд дурджээ.
\”Radio Free Asia” ашгийн бус мэдээллийн агентлагт Монголын барилгын салбарын албаны хүн утсаар хэлэхдээ \”миний мэдэж байгаагаар, Умард Солонгос ажиллах хүчээ ашиглах хоёр арга замыг судалж, Монголын талтай харилцаа холбоо тогтоохыг оролдож байна” гэжээ.
Монгол Улс уурхайд ажиллах хүмүүсийг гадаад улс орнуудаас татаж байгаа учир Умард Солонгос иргэдээ хүчээр манай улсад ажиллуулахыг оролдож байж магадгүй гэж албаны хүн хэлжээ.
Түүний хэлснээр, уул уурхайн ажил ирэх оны гуравдугаар сараас эхлэх аж.
Монголын тал 2008 оноос умард солонгосчуудыг хөлслөн ажиллуулж эхэлсэн бөгөөд тус улсад ажилладаг умард солонгосчуудын тоо 2013 онд 5000-гаас даван оргилдоо хүрч байсан юм.
Гэтэл Монгол Улс 2014 оноос эдийн засгийн хямралд орсноор тус улсад ажилладаг умард солонгосчуудын тоо 1000 орчим болж цөөрчээ.
Умард Солонгосын 50 мянга гаруй иргэн гадаад улс орнуудад ажиллаж, цалингийнхаа ихэнхийг Пхеньяны дэглэм рүү илгээж байна. Тэдний ихэнх нь Хятад болон Орост ажилладаг аж. Умард Солонгос иргэдээ гадаад улс орнуудад ажиллуулах замаар жилд 200 сая гаруй доллар олдог гэсэн тооцоо бий.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ