Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутнуудын баг ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн нэрэмжит “Цахилгаан техникийн үндэс” хичээлийн улсын нээлттэй олимпиадад амжилттай оролцлоо.
Шинжлэх ухаан, технологийн их сургууль, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, Батлан хамгаалахын их сургууль, Үндэсний техникийн их сургууль, Их засаг олон улсын их сургууль, “Шинэ Монгол” технологийн дээд сургууль, Техник технологийн дээд сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль зэрэг инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэдэг 10 орчим их, дээд сургуулийн оюутнууд олимпиадад оролцож, “Цахилгаан техникийн үндэс” хичээлээр олж авсан мэдлэг, ур чадвараараа өрсөлдсөн юм.
Тус олимпиадад МГТИС-ийн Цахилгаан, автоматжуулалтын инженерийн профессорП.Ариунболороор удирдуулсан оюутнуудбагийн амжилтаараа тэргүүлэншилжин явах цомын эзэн болж,Уул уурхайн боловсруулах инженерийн оюутан Э.Нямжаргал Тэргүүн байр, Хүрээлэн буй орчны инженерийн 3-р курсийн оюутан С.Нандин-Эрдэнэ болон 1-р курсийн оюутан А.Батбаяр нар Дэд байр, Эдийн засагч инженерийн 2-р курсийн оюутан Л.Бодьгэрэл Гутгаар байр, Эдийн засагч инженерийн 2-р курсийн оюутанМ.Анхгэрэл Тусгай байрын шагналыг тус тус эзэллээ.
Шагналт байрууд:
- Тэргүүн байр- Э.Нямжаргал(МГТИС)
- Дэд байр – С.Нандин-Эрдэнэ, А.Батбаяр (МГТИС)
- Гутгаар байр-Д.Мөнхбат (МУИС), Л.Бодьгэрэл(МГТИС)
- Тусгай байр – М.Анхгэрэл (МГТИС), А.Хүслэнбаяр (ЭХС), н.Алтангэрэл (МУИС), П.Бат-Эрдэнэ (ЭХС), Е.Элэмс (МХТС)
Багийн амжилт:
- Тэргүүн байр – Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль
- Дэд байр- МУИСХэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
- Гутгаар байр–ШУТИС Эрчим хүчний сургууль
Олимпиадын зохион байгуулагчид, шүүгчидэдгээр оюутнуудад шагнал гардуулахын зэрэгцээ Уран бодолтын шагналын эзнээр МУИС-ийн оюутан А.Золжаргалыг тодруулсан байна.
“Цахилгаан техникийн үндэс” хичээлийг цахилгааны бус мэргэжлийн ангиудад үзэж судалдаг учир оролцогчдын хүрээг өргөжүүлэх зорилгоор хичээлийн нээлттэй олимпиадыг энэ жил улсын хэмжээний олимпиад болгон зарлаж, цахимаар зохион байгуулснаараа ихээхэн онцлогтой байлаа.