Нимбэг
Арьсыг цэвэрлэж цайруулах үйлчилгээтэй. Түүний нэг шид нь шарх, сорвийг эдгээж, арилгах чадвар юм. Бүтэн лемоныг долоо хуваасны нэгтэй тэнцэх хэсгийг эхэлж зүсч тэрхүү зүсмийнхээ шүүсийг шахан нүүрэндээ түрхээрэй. Сорвитой хэсгээ үрж болно. Бүтэн лемоныг ийнхүү долоо хоног хэрэглэхэд үр дүн нь харагддаг. Энэ аргаар батганы жижиг сорвиуд, нөсөөг арилгаж болдог.
Зуун наст
Хамгийн шим тэжээлтэй ургамал бол зуун наст юм. Энэ ургамлыг эрдэмтэд байгалийн антибиотек хэмээн нэрлэдэг. Янз бүрийн үрэвсэлт шархан дээр нимгэн зүсэн тавихад сорвигүй хурдан эдгээх шидтэй. Зуун настын шүүсээр нүүрэндээ өдөр бүр жин тавьбал, ялангуяа нимгэн зүссэн зуун настаар сорвитой хэсгээ үрвэл хэдхэн өдрийн дараа үр дүн нь мэдэгдэнэ. Зуун наст арьсан дахь бактерийг устгаж эрүүл байлгана.
Сармис
Зуун настаас гадна эрдэмтдийн хамгийн их санал болгодог ногоо бол сармис юм. Сармис нь ханиад томууг дарж биеийн дархлааг сайжруулахаас гадна сорви арилгахад маш сайн нөлөө үзүүлдэг. Нэг хумс сармисыг бяцалж нунтаглаад гарсан шүүсийг нь 10 грамм устай холиод сорви тогтсон хэсэгтээ түрхээрэй. Сармисны хандтай усаар өнгө алдаж, хугарсан үсийг угаавал дорхноо өнгө нь сэргэдэг гэдэг.
Өргөст хэмх
Солонгосчууд нүүрэндээ байнга өргөст хэмх хэрчин маск тавьдаг нь арьсаа цэвэрлэж буй хэрэг юм. Өргөст хэмх нь арьсыг өнгөлөг, толигор болгож сорви, нөсөө, сэвхийг бүдгэрүүлдэг. Өглөө, орой нүүрэндээ маск тавих хэрэгтэй.
Сода
Муу арьсыг гуужуулж, өнгөлөг болгодог маск бол содны маск юм. Сорви, сэвх, нөсөө арилгах гэж байгаа бол юуны өмнө содыг устай хольж хутган зуурмаг болгон бэлтгэ. Дараа нь сорви тогтсон хэсэгтээ түрхээд таван минут болсны дараа угаана. Удаан хугацаагаар тавих, эмзэг арьстай хүн энэ маскийг тавихыг хориглодог.
Улаан лооль
Улаан лоолийг тэнцүү гурав хуваана. Нэг хэрчмийг нь нухаж нүүрэн дээрээ тарааж тавина. Улаан лооль нь арьс төлжүүлдэг онцлогтой. Ийнхүү гурван хэрчмээ өдөрт гурван удаа маск тавихад нүүрний өнгө сэргэж сэвх, толбо, сорви бүдгэрдэг.
Мөнгө
Энэ арга нь монголчуудын эртнээс уламжлагдан ирсэн, шалгарсан арга юм. Нүүрэн дээрх сорвийг цэвэр мөнгөөр үрэхэд арилдаг байна. Мэдээж ганц үрээд арилахгүй. Байнга тогтмол энэ аргыг хэрэглэвэл үр дүнд хүрнэ. Гүн, том сорвинд ч үр дүнгээ өгч бүдгэрүүлдэг байна.
Кокос
Нүүрний сорви, нөсөө, сэвх арилгадаг хэмээн янз бүрийн тосыг рекламдаж аптекад худалдах болсон. Та тухайн тосны найрлагад кокос хэмээх бодис бий эсэхийг шалгаарай. Ийм бодис агуулсан тос нь сорви, сэвх, нөсөө арилгаж, бүдгэрүүлдэг юм. Энэ бодис нь наргил модны самрын тосонд их хэмжээгээр байдаг ажээ.