Манай улсад одоогийн байдлаар коронавируст халдвараар өвчилж буй гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг ЭМЯ-наас анхаарууллаа.
Иймд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
- Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
- Айл хэсэхгүй байх
- 5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх
- Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх
- Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
- Амны хаалт зүүлгэх
- Гарыг сайтар савандаж угаах
- 1-1,5 метрийн зай барих
- Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах
- Хүүхдэд А,С,Д амин дэм өгөх
- Сайн унтаж амруулах
– 3-5 насныхан 10-13 цаг
– 6-12 насныхан 9-12 цаг
– 12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах
- Зөв хооллох
– Илчлэг сайтай хоол унд хэрэглэх
– Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх
– Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх
– Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах
– Халуун бүлээн шингэн ойр ойрхон уулгах
- Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх
- Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах
- Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцах