Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй, цахимаар зохион байгуулах шийдвэр гаргажээ.
Халдварын тархалт эрс нэмэгдэж, нас баралт ч нэмэгдэж байгаа учраас УОК Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах санал гаргаж өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлжээ. Өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын бичлэгийг хийж, баяр наадмын өдөр цахимаар олон нийтэд дамжуулан хүргэсэн билээ.
Энэ жил Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа учраас баяр наадмыг зохион байгуулахад 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэсэн ч цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа учраас ийнхүү үзэгчгүй наадам зохион байгуулах шийдвэр гаргасан байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийн 11.40 цагт танилцуулна.