Хөвсгөл аймаг өнөөдрөөс /2021.06.29/ эхлэн долоодугаар сарын 9-нийг дуустал орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Тус аймагт өчигдрийн байдлаар 54 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, тохиолдлын тоо 1086 болжээ.
Хот, хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж, халдварыг тогтоон барих шаардлагатай гэж Хөвсгөл аймгийн Онцгой комисс шийдвэрлэжээ.
Зайлшгүй зорчих шаардлагатай иргэд Аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авах юм байна.