• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 15
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ипотекийн зээлийн үлдэгдлийн 108.4 тэрбум төгрөгийг чанаргүй зээл эзэлжээ

    Маргаашаас шахмал түлш борлуулж эхэлнэ

    Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж буй 440 цэгийн байршил

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    УБТЗ-ын Төв эмнэлэг харьяалал харгалзахгүйгээр дурангийн оношилгоо хийж эхэлжээ

    Ц.Цогт: Аппликэйшний зээлийн хэргүүд шүүхийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна

    Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

    Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

  • Улс төр
    Л.Оюун-Эрдэнэ: Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй

    2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

    У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

    Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

    Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн гавьяаны одон хүртээлээ

    Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

    Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

    Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

    М.Энхцэцэг: ЭХЯ хууль зөрчин говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг нууцаар зарласан

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

    Непалд болсон үерийн улмаас олон зууны хүний амь эрсэджээ

  • Эрүүл мэнд

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

No Result
View All Result

А.Батбаяр: Манай улс нэг жилд 750 тонн эмнэлгийн хатуу хог хаягдал гаргаж, булах аргаар устгаж байна

by undesten
2021-06-30 10:02
in Нийгэм, Эрүүл мэнд
0
А.Батбаяр: Манай улс нэг жилд 750 тонн эмнэлгийн хатуу хог хаягдал гаргаж, булах аргаар устгаж байна
SHARETWEET

Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлаар дамжин халдвар тархах аюултай байдаг. Иймд ахуйн хогоос ялгаатай зохицуулалт, хог хадгалах тусгай байр, тээвэрлэлт шаардлагатай. Эмнэлгүүд хог хаягдлаа зөв удирдан зохицуулснаар өвчтөн, сувилагч, асрагч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж чадна. Цаашилбал нийт хүн ам, хүрээлэн буй орчинд эерэг нөлөөтэй юм.

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” (ЭМСХХ-5) төслийн хүрээнд ХӨСҮТ, Улсын 1, 2, 3-р төв эмнэлэг, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур дүүргийн эмнэлгүүд, Ховд, Орхон, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, Булган, Дархан-уул, Увс, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ зэрэг аймгийн нэгдсэн эмнэлэг, нийт 21 эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулсан юм.

2013 онд эдгээр ажлыг эхлүүлэхээс өмнө эмнэлгүүд эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлаа зохистойгоор ангилан, устгаж байгаа эсэхийг судалжээ. Судалгааны багийн ахлагчаар ажилласан Б.Батбаяртай ярилцсанаа хүргэж байна.

-ЭМСХХ-5 төслийг хэрэгжүүлэх нэгж 2015 онд сонгон шалгаруулалт зарлаж, би баг бүрдүүлэн оролцсон юм. Би нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны чиглэлээр найман жил ажиллаж байна. Манай судалгааны багт таван судлаач ажилласан. Бид эмнэлгүүдийн халдвар судлаач, тархвар судлаачидтай хамтран ажилласан. Асуумж судалгааг АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн дээд сургууль, МУИС-ийн Химийн сургуулийн магистрын оюутнууд авсан. Эхний судалгааг 50 хүний, хоёр дахь судалгааг 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийсэн.

Цус гэх мэт хүний биологийн шингэнүүд хог болдог учраас бусдад халдвар тараах аюултай. Ил хаяж огт болохгүй.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад гардаг хог хаягдлыг эрүүл мэндийн хог хаягдал гэж нэрлэдэг. Цус гэх мэт хүний биологийн шингэнүүд хог болдог учраас бусдад халдвар тараах аюултай. Ил хаяж огт болохгүй. Иймд онцгой анхаарал, нарийн зохицуулалт шаарддаг.

-Тусгай зохицуулалт хог хаягдлаа ангилахаас эхлэх үү?
-ДЭМБ-аас гаргасан дүрэм журмууд бий. Хог үүсэхээс эхлээд аюулгүй болгох хүртэлх бүх шат дамжлага үүнд хамаарна. Үүссэн хог хаягдлыг ангилна, ангилснаа түр хадгална, хадгалснаа тээвэрлэнэ, дараа нь ариутгаж, хөрсөнд аюулгүй булах эсвэл заримыг нь шатаах хэрэгтэй. Энэ бүхнийг хог хаягдлын менежмент гэж нэрлэдэг. Хамгийн гол нь энэ үйл явцыг байгаль, хүн, эргэн тойронд ямар нэг хор хохирол учруулахгүйгээр зохион байгуулах ёстой.

Шингэн болон хатуу төлөвтэй хог хаягдлууд бий. Шингэн хог хаягдлыг удаан хадгалж болохгүй. Лабораториос гарах хог хаягдалд химийн бодисууд их тул бас л аюултай. Мөн рентгений оношилгоонд цацраг идэвхтэй бодисууд их ашигладаг. Иймд эмнэлгийн орчинд юуны өмнө үйлчлүүлэгчдээ, эмч, сувилагч, асрагч нарыг хамгаалах ёстой юм. Энэ чиглэлээр дэлхийн олон улсад судалгаа хийсэн. Зохисгүй менежментийн улмаас эмнэлгийн ажилтнууд халдварт өртөж, иргэд мөн хохирч, эмнэлэгт удаан хэвтэх, нэмэлт өвчин авч байгааг анхааруулдаг. Манай улсын тухайд эмнэлгийн ажилтнууд В вирусийн халдвар авах нь түгээмэл байна. Эмнэлгийн багажаар дамжин халдвар гарах эрсдэл их.

Эмнэлгийн хог хаягдлуудыг халдварын зэрэглэл өндөртэйгээс энгийн рүү нь ангилдаг. Ингэхдээ яаж ангилах, ямар ямар аюулгүйн дүрэм баримтлах гэх мэтийг зохицуулчихсан байдаг. Жишээ нь сувилагч нарын тариа тарих, нэг гарын дүрэм гэж бий. Энэ дүрмийг баримтлалгүй, тарьсны дараа зүүгээ таглахдаа хуруугаа хатгах тохиолдол их байгаа нь судалгаагаар гарсан. Уг нь шууд зүүгээ хогийн саванд хийх учиртай. Зүүг таглахгүй гэдгээ мэддэг хэрнээ буруу дадал суучихсан учраас өөрийгөө хатгадаг тохиолдлууд бий.

Та зураг дээр дарж, томруулан хараарай. 

-Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийн талаарх суурь ба давтан судалгаа хийжээ. Та хоёр судалгааг ахалж ажилласан уу?
-Тэгсэн. ЭМСХХ-5 төслийн нэг зорилт нь хог хаягдлын зохицуулалтыг сайжруулах байв. Төслийг эхлүүлэхээс өмнө суурь түвшинг тогтоох зорилгоор ДЭМБ-ын хог хаягдлын менежментийг үнэлдэг аргачлалын дагуу үндэсний хэмжээнд судалгаа хийсэн. Эхний болон төгсгөлийн үнэлгээг манай баг нэг аргачлалаар хийсэн юм. Монголд эмнэлгийн хог хаягдлын  нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг 2015 онд анхлан тогтоосон.

Сувилагчийн тариа тарих, нэг гарын дүрэм гэж бий. Энэ дүрмээ баримтлалгүй, тарьсны дараа зүүгээ таглахдаа хуруугаа хатгах тохиолдол их байгаа нь судалгаагаар гарсан.

Дараа нь төслийн нэгж таван жилийн турш энэ чиглэлд олон ажил хийсэн. 2019 онд бид төслийн хэрэгжилтийг үнэлж, 2020 онд тайлангаа гаргаж, манай улсад хог хаягдлын менежмент бага багаар хөгжиж байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.

-Судалгаанд хэчнээн эрүүл мэндийн байгууллагыг оролцуулсан бэ?
-Эдгээр судалгаа хэд хэдэн бүтэцтэй. Хог хаягдлын менежментийг том зургаар нь харвал энэ ажлыг хэрэгжүүлэх засаглал, хүний нөөц, дэд бүтцийг үнэлсэн нэг хэсэг бий. Хоёр дахь хэсэгт хатуу хог хаягдлыг ямар хэмжээгээр ялгаруулж байгааг судалсан. Үүнд зүү, тариур, цацраг идэвх, хүний эд эрхтэн, тайрдас, зулбасан эхэс, эмийн хаягдал гэх мэт аюултай хог хаягдал багтана. Манай улс нэг жилд 750 тонн эмнэлгийн хатуу хог хаягдал гаргадаг.

Судалгааны гурав дахь хэсэгт шингэн хог хаягдлыг судалсан. Үүнд химийн бодисууд, лабораторийн хаягдал (бидний шинжилгээ өгсөн цус), урвалжуудыг хэмжсэн. Дөрөв дэх  хэсэгт эмнэлгийн хог хаягдлыг аюулгүй булах асуудлыг судалсан. Эмнэлгийн хог хаягдлыг Улаан чулуут, Нарангийн даваанд аваачаад ил хаядаггүй. Ахуйн хог хаягдлаас тусад нь булдаг. Энэ ажлыг “Элемент” компани 2011 оноос хойш гүйцэтгэж байна. Энэ байгууллагын эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах, устгах чадамж ямар байгааг үнэлсэн.

Тав дахь хэсэгт бид эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын мэдлэг, хандлага, дадлыг хэмжсэн. Эхний үнэлгээнд нийт 23 эрүүл мэндийн байгууллагыг хамруулсан. Голдуу хоёр, гурав дахь шатлалын улсын эмнэлгүүд хамрагдсан юм.

Эмнэлгийн хог хаягдлыг Улаан чулуут, Нарангийн даваанд аваачаад ил хаядаггүй. Ахуйн хог хаягдлаас тусад нь булдаг. 

Улаанбаатарын дийлэнх эмнэлэг хамрагдаж, орон нутгийн эмнэлгүүдийг түүврээр хамруулсан. Эмнэлэг бүрийг дээр дурдсан таван чиглэлээр үнэлсэн юм. Үнэлгээний багт химич, халдвар судлаач, тархвар судлаачид багтсан. Эмнэлгийн ажилтнуудаас тусгайлан бэлдсэн асуумжийн аргаар судалгаа авсан. Асуумж, хэмжилтийн аргаар эдгээр судалгааг хийсэн.

Төслийг хэрэгжүүлэх явцад төслийн зарим зорилт өөрчлөгдсөн юм. Эхний судалгаагаар илүү их асуудалтай нь тогтоогдсон эмнэлгүүдэд төвлөрөх гэх мэтээр явцын дунд ажлаа өөрчилсөн. Дараагийн судалгаандаа эрүүл мэндийн арван байгууллагыг хамруулсан. Эдгээр нь өмнөх судалгаанд хамрагдсан эмнэлгүүд. Тогтолцооны үнэлгээг (хууль, сайдын тушаал, дүрэм журам үүнд хамаарна) улсын хэмжээнд хийсэн.

ХИМИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ҮҮССЭН ЦЭГТ НЬ СААРМАГЖУУЛАХ ЁСТОЙ, ТҮГЭЭХ, ТЭЭВЭРЛЭХ, ХАДГАЛАХ НЬ ЭРСДЭЛТЭЙ

-Эхний судалгааны дараа та бүхэн ямар дүгнэлтэд хүрсэн бэ?
-Эмнэлгийн удирдлагууд хог хаягдлын менежментийг хог хаягдал хариуцсан хүмүүс л мэднэ гэх хандлагатай, энэ асуудалд төдийлөн анхаардаггүй байсан нь судалгаагаар илэрсэн. 2019 онд хийсэн судалгаагаар энэ байдал өөрчлөгдөн, хандлага нь эерэг болсон. Үр дүнд эмнэлгүүдийн хог хаягдалд зарцуулдаг төсөв дунджаар 16 хувиар өсжээ. Хууль эрхзүйн орчны хувьд ойлгомжгүй байсан тушаал шийдвэрүүд сайжирсан. Энэ чиглэлийн ямар баримт бичгүүд байдгийг эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд мэддэг байдал 24 хувиар сайжирсан.

Хатуу хог хаягдлын хэмжээ 2015 онд байснаас 2019 онд нэмэгдсэн. Үүнийг хэмжихдээ амбулаторийн нэг үзлэгт ногдох хог хаягдлын хэмжээ хэдэн грамм байна, нэг хэвтэн эмчлүүлэгчид ногдох хог хаягдлын хэмжээ зэргийг хэмждэг. Хог нэмэгдэхэд хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн. Эмнэлгүүдийн төсөв нэмэгдсэнээр эм хэрэгслийн зардал өссөн.

Устгалд оруулах шаардлагатай ч хааш нь аваачих нь тодорхойгүй, маш их хэмжээний шингэн хог хаягдал (химийн бодис) байдаг байв.

Устгалд оруулах шаардлагатай ч хааш нь аваачих нь тодорхойгүй, маш их хэмжээний шингэн хог хаягдал (химийн бодис) байдаг байв. 2015 онд БНХАУ-ын Тяньжин хотод химийн үйлдвэр дэлбэрсэн. Мөн саяхан Ливаны Бэйрут хотод дэлбэрэлт болсны дараа мэргэжилтнүүд химийн бодисыг нэг дор, их хэмжээгээр нь хадгалах аюултай юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Иймд химийн хог хаягдлыг үүссэн цэгт нь саармагжуулах ёстой. Үүнийг түгээх, тээвэрлэх, хадгалах нь эрсдэлтэй.

2015 оны үнэлгээгээр эмнэлгүүдэд хугацаа нь дууссан эм тариа, урвалж бодисууд маш их байв. “Элемент” ХХК зөвхөн хатуу хог хаягдал устгадаг тул хаана аваачихаа мэдэхгүй байв. Шууд бохирын шугам руу хийж болохгүй. Иймд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд, химичид ийм химийн бодисыг ингэж устгана гэх мэтээр нарийвчилсан зөвлөмжүүд боловсруулсан. Ингээд 2019 онд бид давтан үнэлгээ хийхэд химийн хог хаягдал эрс багассан. Шингэн хог хаягдлыг зориулалт горимынх нь дагуу саармагжуулан халдваргүйжүүлээд бохирын шугам руу хийдэг болсон. Мөн “Элемент” ХХК химийн бодисын агуулахтай боллоо.

НАРАНГИЙН ЭНГЭРТ ХОГ БУЛАХ ГАЗАРГҮЙ БОЛСОН

–Улаанбаатарын эмнэлгүүдийн хог хаягдлын менежментийн төв байгууламж барих ажил яагаад хойшилсон юм бол?
-Энэ төслийн хүрээнд “Элемент” компанийн хог хаягдал устгах хүчин чадлыг өргөжүүлэх зорилт дэвшүүлсэн юм.

Нийслэлийн нийт эмнэлгүүдийн хог хаягдлын хэмжээ, бүтцийг тооцоолж, “Элемент”-ийн хүчин чадал хүрэлцэж байгаа, эсэхийг судалсан. Ингэхэд тус компанийн одоогийн хүчин чадал дүйж байв.

Өөрөөр хэлбэл хүчин чадлаас нь давсан хог хаягдал байгаагүй. Гэхдээ Нарангийн энгэрт энэ компанийн устгалын цэг бий. Тэнд хогийг ландфилийн аргаар маш өндөр даралт бүхий уурын төхөөрөмжид хийн ариутгаад бутлан булдаг. Одоо Нарангийн энгэрт хог булах газаргүй болсон. Тэнд ахуйн хогийг ч хаядаг. Эмнэлгийн болон ахуйн хог тусдаа байх ёстой ч бараг нийлчихсэн. Тэр энгэрийг ухсаар газар нь дууссан.

Манай улсад салхи голдуу баруун хойноос салхилдаг ч Нарангийн энгэр нийслэлийн баруун хойно байрлалтай. Иймд төслийн зүгээс Нарангийн энгэрт хог хаягдал булах нь тохиромжгүй гэж шийдсэн юм.

Хогийг шатаах арга бий. Олон улсын зөвлөхүүд бидэнд энэ аргыг санал болгосон. Энэ нь нарийн технологи, өндөр хөрөнгө оруулалт шаарддаг. Хоёр шатлалтай шатаах зуухаар хог хаягдлыг шатаана. Зүү тариур гэх мэт хуванцрыг шатаахаар эвгүй үнэр гарна. Энэ үнэр хортой тул агаар бохирдуулдаг. Иймд хортой утааг шатамхай шингэнээр дахин шатаан, бүрэн шаталт явуулах технологи юм билээ. Миний санаж байгаагаар тухайн үед 20 сая ам.доллар шаардлагатай гэсэн.

Харин ЭМСХХ-5 төсөл нийт 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн шүү дээ. Иймд Засгийн газар АХБ-тай хэлэлцээд шатаах арга нэвтрүүлэх саналыг хүлээн аваагүй. Ер нь булах аргаас татгалзах нь зөв. Бид тухайн үед байгаль орчны үнэлгээ хийсэн юм. Нарангийн энгэрээс хөрсний дээж авч, Геологийн төв лаборатори, МХЕГ-ын төв лабораторид шинжлүүлсэн. Ингэхэд хөрсний дээжид ямар нэг асуудал байгаагүй. Харин “Элемент” компанийн агуулахын эргэн тойрны зарим үзүүлэлт өөрчлөлттэй гарсан. Тус компани энэ асуудлыг бүрэн шийдсэн. Гэхдээ цаашдаа байгаль орчинд нөлөөлөх эрсдэл бий.

-Судалгааны тав дахь хэсэгт эмнэлгийн ажилтнуудын хог хаягдлын талаарх мэдлэг, хандлага дадлыг тодорхойлжээ. Эхний судалгаагаар ямар дүр зураг ил болсон бэ?
-Бид 3000 орчим эмч, эмнэлгийн ажилтнаас асуумж авсан. Мэдлэг бий боловч зөв дадал суугаагүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Эмнэлгийн хог хаягдалтай болгоомжтой харьцах ёстой, аюултай тул бид эрүүл мэндээрээ хохирно, үйлчлүүлэгчийг хохирооно гэдгээ мэддэг. Мөн үүнийг холбогдох хүмүүс л хийнэ, миний үндсэн ажил биш гэсэн байдалтай.

Энэ чиглэлийн тушаал шийдвэрүүдийг мэдэж байна уу гэж асуухад ихэнх нь мэдэхгүй гэж хариулсан. Эмнэлгийн хог хаягдал аюултай гэдгийг мэддэг бол би үүнээс яаж өөрийгөө хамгаалах талаар суръя гэх байдлаар эерэг хандлагатай байх ёстой. Мөн хийж байгаа үйлдэл дадал нь мэдлэгийнхээ эсрэг буюу өөрөө эрсдэлтэй үйлдэл хийдэг. Мэдлэг дадлын хоорондох зөрүүг арилгах, сургалт явуулах зөвлөмжийг эхний судалгааны дараа өгсөн. Энэ дагуу эмнэлэг бүрт сургагч багш бэлдсэн юм билээ.

ЭМЯ тушаал гаргаад Эрүүл мэндийн газар хэрэгжүүлсүгэй хэмээн үүрэг өгдөг. Гэвч тэр тушаалын талаарх мэдээлэл сувилагч, асрагч нарт хүрдэггүй, мэдээллийн дэд бүтэц байхгүй. 

-2019 онд давтан судалгаа хийхэд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Эмнэлгийн ажилтнуудын дадал харьцангуй сайжирсан. 2017 онд Эрүүл мэндийн сайдын А505 тушаал шинэчлэгдсэн тул мэдлэг нь өөрчлөгдсөн байв. Өмнө нь хатуу хог хаягдлыг 10 ангилдаг байсан. Бид давтан судалгаа авахад эмнэлгийн ажилтнууд энэ тушаалын талаар хангалттай мэдээлэлгүй байсан. Шинэ тушаал шийдвэрүүдээ эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад тухай бүрд нь танилцуулах, дадал хэвшил болгоход анхаарах шаардлагатай.

Манай дарга нар тушаал шийдвэр гаргахдаа баталгаа нотолгоонд суурилдаг болсон нь сайшаалтай. Гэвч хэрэгжилтийг нь орхигдуулчихдаг. Жишээ нь ЭМЯ нэг тушаал гаргаад Эрүүл мэндийн газар хэрэгжүүлсүгэй хэмээн үүрэг өгдөг. Гэвч тэр тушаалын талаарх мэдээлэл сувилагч, асрагч нарт хүрдэггүй, мэдээллийн дэд бүтэц байхгүй. Тушаалын хэрэгжилтийг үнэлдэг тогтвортой механизм байхгүй. Яамдад мониторингийн газрууд бий ч төдийлөн сайн ажиллаж чадахгүй байна. Захиргаадалтын аргаар үр дүнд хүрэхгүй байна.

Бид томоохон зорилт дэвшүүлж, тушаал шийдвэр гарган, олон улстай хөл нийлүүлэхийг зорьдог ч хэрэгжүүлэх шат дамжлагуудаа сайжруулах шаардлагатай. Үүний бодит жишээ нь Нэгдүгээр төрөхөөс эх, нярайг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гаргасан алдаа юм. ЭМСХХ-5 төсөлд олон улсын сайн зөвлөхүүд ажиллан, томоохон хөрөнгө оруулалтууд хийсэн. Одоо бодит ажил хэрэг болгоход л анхаарах хэрэгтэйг бид судалгааны зөвлөмждөө тусгасан.

2019 ОНЫ ДАВТАН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС

ЭМБХХ-Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдалЭМБХ-Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдал

АЙМГУУДАД “ЭЛЕМЕНТ” ШИГ КОМПАНИ БАЙХГҮЙ. ЭМНЭЛЭГ БҮР ӨӨРСДӨӨ ХОГОО БОЛОВСРУУЛДАГ НЬ ТУЛГАМДСАН АСУУДАЛ

-Та бүхний зөвлөмжид өөр ямар асуудлууд туссан бэ?
-Нийгмийн эрүүл мэнд нэг салбарын асуудал биш. Салбар дундын хамтын ажиллагаа шаардлагатай. Эмнэлгийн хог хаягдлын менежментэд орон нутгийн удирдлагын дэмжлэг их чухал. Аймгуудад “Элемент” шиг компани байхгүй. Эмнэлэг бүр өөрсдөө хогоо боловсруулдаг нь тулгамдсан асуудал мөн. Уг нь ахуйн хог хаягдлаас эмнэлгийн хогийг заавал тусдаа булах ёстой ч хөдөө нийлүүлээд хаядаг.

УИХ, Засгийн газарт өгсөн зөвлөмжийн дагуу 2017 онд УИХ-аас Хог хаягдлын тухай хуулийг баталсан. Мөн Эрүүл мэндийн сайд, Байгаль орчны сайд хамтран тушаал гаргаж, хог хаягдал тээвэрлэх зардлын хэмжээг тогтоосон. Энэ тушаалын дагуу эмнэлгүүд үзлэгийн тоо, хэвтэн эмчлүүлэгчийн тоотойгоо уялдуулан бий болох хогны хэмжээгээ урьдчилан тооцоолж, тэр дагуу төсвөө бүрдүүлэх боломжтой болсон.

-Олон улсын ямар байгууллага та бүхэнтэй хамтран ажилласан бэ?
-Канадын эрүүл мэндийн олон улсын нийгэмлэгийн мэргэшсэн зөвлөхүүд Монголд ирж ажилласан юм. Тэд үнэлгээ хийхэд арга зүйн дэмжлэг үзүүлж, судалгааны тайланг хянасан.

ЭМНЭЛЭГТ АЖЛАА ХИЙХ ЯВЦАД  СУВИЛАГЧ, ҮЙЛЧЛЭГЧ ХАЛДВАРТ ХАМГИЙН ИХ ӨРТДӨГ

-Эмнэлгийн хог хаягдлын улмаас хэчнээн ажилтан халдварт өртсөн юм бол?
-Халдварт өртөлтийн тохиолдлууд бий ч энэ нь хувь хүний нууцад хамаардаг. Халдварт өртсөн гэдэг нь өвчилсөн гэсэн үг юм. Эмнэлэгт ажлаа хийх явцад сувилагч, үйлчлэгч нар халдварт хамгийн их өртдөг. Үйлчлэгч нар тасаг бүрээс хог хаягдлыг цуглуулан, түр хадгалах байр руу тээвэрлэдэг. Энэ үед зүү тариурт хатгуулдаг байсан. Учир нь хогийн уут, зүү тариур хийдэг аюулгүйн хайрцаг чанарын шаардлага хангадаггүй.

Стандартын шаардлага хангасан аюулгүйн хайрцагны хана дундаа гялгар ууттай, хоёр талын картон цаас нь зузаан байх ёстой.

Үүн рүү тарианы үлдэгдэл шингэн хийхэд гадагш нэвтрэхгүй, гоожихгүй байх ёстой. Гэтэл 2015 онд бид эхний судалгаагаа хийх үед эмнэлгүүд төсөвтөө тааруулаад хамгийн хямдыг, бялууны хайрцаг шиг нимгэнийг авдаг байсан.

Тэр хайрцгийг зүү нэвт хатгаж, барьж яваа хүнийг хатгадаг. Мөн эмнэлгийн хог хийх гялгар уут гурван микроноос нимгэн байж болохгүй. Уутны энэ стандартыг хангаагүйн сацуу хүрэлцээгүй байсан. Сувилагч нарын тариа хийхдээ гаргадаг алдааг би түрүүн дурдсан. Хаанаа хамгийн их хатгуулсан бэ судлахаар баруун гарын өндөг, долоовор хуруу байсан.

-Улаанбаатарт төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эмнэлгийн хог хаягдлын устгалын байгууламж барих шийдвэр гарч, 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Яагаад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сонгосон бэ?
-Эмнэлгийн зарим үйлчилгээг аутсорсинг (outsourcing) үйлчилгээгээр хангах олон улсын жишиг бий. Жишээ нь Японд ариутгалын тасгууд, угаалгыг мөнгийг нь төлөөд хувийн хэвшлээр гүйцэтгүүлдэг. Эмнэлэг тусламж үйлчилгээндээ л анхаардаг. Манай эмнэлгүүдийн гал тогоо, хог хаягдлыг хувийн хэвшлийнхэн хариуцан ажиллаж байна. Ер нь эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмбэл илүү үр дүнтэй. Хог хаягдлын стандартуудыг хангасан бол ямар ч компани эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэх боломжтой. Энэ эрх нь нээлттэй.

-Төгсгөлд нь та ЭМСХХ-5 төслийн дэд төсөл болох эмнэлгийн хог хаягдлын зохицуулалтыг сайжруулах төслийн үр дүнг хэрхэн үнэлж байна вэ?
-Бид гаднын зээл тусламжаар төсөл хэрэгжүүлэхдээ том том эмнэлэг барихад илүү анхаардаг. Харин хог хаягдал гэх мэт маш чухал асуудлыг орхигдуулдаг байв. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хог хаягдал чухал үүрэгтэй. Энэ асуудлыг шийдвэрлэснээрээ энэ дэд төслийн онцлог юм.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

ShareTweet

Related Posts

УБТЗ-ын Төв эмнэлэг харьяалал харгалзахгүйгээр дурангийн оношилгоо хийж эхэлжээ
Нийгэм

2026-09-15 10:47
Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ
Эрүүл мэнд

Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

2026-03-03 10:06
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд “Ухаалаг хогийн сав” байршуулжээ
Нийслэл

2025-08-08 10:23
}

Шинэ мэдээ

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 108.4 тэрбум төгрөгийг чанаргүй зээл эзэлжээ

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 108.4 тэрбум төгрөгийг чанаргүй зээл эзэлжээ

by undesten
2026-09-15 16:03
0

Маргаашаас шахмал түлш борлуулж эхэлнэ

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж буй 440 цэгийн байршил

by undesten
2026-09-15 12:56
0

Л.Оюун-Эрдэнэ: Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй

Л.Оюун-Эрдэнэ: Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй

by undesten
2026-09-15 12:38
0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

by undesten
2026-09-15 11:57
0

Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

by undesten
2026-09-15 11:24
0

УБТЗ-ын Төв эмнэлэг харьяалал харгалзахгүйгээр дурангийн оношилгоо хийж эхэлжээ

УБТЗ-ын Төв эмнэлэг харьяалал харгалзахгүйгээр дурангийн оношилгоо хийж эхэлжээ

by undesten
2026-09-15 10:47
0

Ц.Цогт: Аппликэйшний зээлийн хэргүүд шүүхийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна

Ц.Цогт: Аппликэйшний зээлийн хэргүүд шүүхийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна

by undesten
2026-09-14 18:22
1

2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

by undesten
2026-09-14 18:04
0

Маргаашаас шахмал түлш борлуулж эхэлнэ

Маргаашаас шахмал түлш борлуулж эхэлнэ

by undesten
2026-09-14 17:33
0

У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

by undesten
2026-09-14 17:10
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай