Өчигдөр 4,806 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ.
Үүнээс 3,917 нь Улаанбаатар хотод, 889 хүн орон нутагт дархлаажуулалтад хамрагдсан байна.
Манай улс 12-оос дээш насны иргэдээ сайн дурын үндсэн дээр коронавирусийн эсрэг Pfizer вакцинаар дархлаажуулж байгаа.
Өнөөдрийн байдлаар нийт 2,066,119 хүн вакцины нэгдүгээр тунг хийлгээд байгаа. Үүнээс 1,761,298 хүн бүрэн тундаа хамрагджээ.
Өөрөөр хэлбэл, манай улсын нийт хүн амын 54.1 хувь нь вакцины бүрэн тунг аваад байна.
Хоёрдугаар тунг хийлгэсэн иргэдийн,
888,274 нь Улаанбаатар хотод
873,024 нь орон нутагт хамрагджээ.
Түүнчлэн одоогоор 3,395 жирэмсэн эмэгтэй, 2,063 хөхүүл эх вакцинд хамрагдаад байгаа юм.
Мөн 12-15 насны 76,115 хүүхэд, 16-17 насны 47,063 хүүхэд короанавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэжээ.