Өнгөрсөн хоногт коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр танилцууллаа.
Тэрбээр “Сүүлийн 24 цагт 8,699 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,551 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 126,811 болж нэмэгдэв.
Нийт батлагдсан тохиолдлын 76 хувь нь буюу 96,399 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 1,543 нь дотоодын халдвар бол найм нь эмнэлгээс шалтгаалсан тохиолдол байна.
Дотоодын халдварыг задалж танилцуулбал,
863 нь Улаанбаатар хотод
680 нь орон нутагт батлагджээ.
Орон нутагт бүртгэгдсэн халдвараас Говь-Алтай аймагт хамгийн олон буюу 82 тохиолдол шинээр нэмэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 42-86 насны 12 хүн эндлээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Түүнчлэн 24 цагийн хугацаанд эмнэлгээс 1,028, гэрийн хяналтаас 1,298 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 87,145 боллоо” гэв.
Одоогоор уг өвчний улмаас 14,046 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,
Хөнгөн – 9,260
Хүндэвтэр – 3,398
Хүнд -1,147
Маш хүнд – 241 хүн байна.
Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 24,958 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа юм.