Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын танилцуулжээ.
Сүүлийн өдрүүдэд цар тахлын тархалт буурсан мэдээтэй байна. Өмнө нь буюу амралтын өдрүүдээс өмнө нийт шинжилгээний 26 хувьд нь эерэг хариу гардаг байсан бол одоо 19 хувьд халдвар батлагдаж байна. Мөн хүнд болон хүндэвтэр өвчтнүүдийн тоо тодорхой хувиар буурч буй аж.
Мөн Эрүүл мэндийн сайд вакцинжуулалтын үр дүн гарч байгааг мэдээлсэн байна. 16-17 насны хүүхдүүдийн халдвар 16 хувийг эзэлж байсан бол 8 хувь болж буурсан. Харин вакцин хийлгээгүй 5-11 насны хүүхдүүдийн халдвар нэмэгджээ.
Одоогоор Монгол Улсын хүн амын 4.2 хувь нь халдварт өртөөд байна.