Их Британид цар тахалтай холбоотойгоор хүнсний хомсдол дахин үүсэх магадлалтай болжээ. Энэ удаад ажиллах хүчний нөөцийн хомсдол бий болсны улмаас ийнхүү лангуунууд хоосорсон байна.
Тус улсын томоохон сүлжээ дэлгүүрүүд ажиллагсад нь тусгаарлагдах шаардлага улам ихээр гарч байгаа талаар мэдэгджээ. Үүнээс улбаалж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд орж, зарим дэлгүүрүүд хаалгаа барихад хүрээд байгаагаа зарласан байна.
Тус улсад хоёр долоо хоногийн хугацаанд 600 мянган хүнээс халдвар илэрсэн тул хүмүүс өөрсдийгөө тусгаарлах давлагаа эхэлжээ.
Халдвар авсан төдийгүй ойрын хавьтал болсон иргэдээс өөрсдийгөө тусгаарлахыг шаардаж байгаа юм. Мөн цагдаагийн алба, ресторан, зочид буудлын бизнес болон бусад салбарууд ажиллах хүчний хомсдолд оржээ.
Эх сурвалж: ВВС