“Токио 2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жингийн дагах барилдаанууд явагдаж өндөрлөлөө.
МУГТ С.Батцэцэгийг өчигдөр хагас шигшээд ялсан Нигеригийн тамирчин Блессинг Обрудудуг дагасан Киргизстаны Мээрим Жуманазарова болон Азербайжаны Элис Манолова нарын барилдаанд Киргизстаны бөх ялалт байгууллаа.
Ингэснээр МУГТ С.Батцэцэгийг “Токио 2020” олимпын наадмын хүрэл медалийн төлөө Ази тивийн аваргын хүрэл медальт, Киргизстаны 21 настай залуу тамирчин Мээрим Жуманазароватэй барилдахаар болж байна. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жингийн шигшээ барилдаанууд өнөөдөр 17.15 цагт эхэлнэ.