“Токио 2020” паралимпын наадмын 10 дахь өдөр Монголын баг тамирчдаас таеквондо, буудлага, байт харвааны тамирчид тэмцээндээ оролцоно.
Тодруулбал, таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 кгийн жинд Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 кгийн жинд Х.Энхтуяа нар 11.00 цагаас эхний тулаанаа хийнэ.Таеквондогийн төрөлд оролцох манай хоёр тамирчин чансаагаараа жингээ тэргүүлж, хэсгээ толгойлж байгаа учир эхний тулаандаа гоц мөргөж, нэг нэг ялалт аваад байгаа юм.
З.Ганбаатар 08.15 минутаас Спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага, үдээс хойш 15:00 цагаас хурдан буудлагаа буудна. Харин Д.Сэлэнгээ 12.15 цагаас байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд эхний өрсөлдөгч Польш улсын тамирчинтай өрсөлдөнө.