Зарим мэдээллийн хэрэгслээр аравдугаар сарын 1-нээс хатуу хөл хорио тогтооно гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар УОК-оос тодруулахад “УОК өнөөдөр хуралдаагүй, мөн хөл хорио тогтоох тухай бүх шатанд яригдаагүй” гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөл хорихын эсрэг байр сууриа илэрхийлсээр ирсэн. Өнгөрсөн хугацаанд аж ахуй нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулснаар эдийн засаг 6,3 хувь болж, 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд 225 мянган ажлын байрыг хадгалж үлдээд байгаа билээ.
Коронавирусний халдварын талаарх өнгөрсөн 24 цагийн мэдээг дуулгахад,
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 1566 тохиолдол шинээр бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 342 нь Улаанбаатар хотод, 1224 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харин халдвар авч, эмчлэгдэж байсан дөрвөн хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдвараар нас барсан иргэдийн тоо 902 боллоо.
Тэгвэл өнгөрсөн хоногт халдвар авсан 1674 хүн эдгэрсэн бол нэн хүнд гэсэн оноштой 185 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.