Япон улсын баруун өмнө зүгийн Фукуока хотын гудамжинд өнөө өглөөний таван цагийн үед зам цөмөрч, асар том хэмжээний нүх бий болжээ. 20 метр өргөнтэй нүх аажимдаа усаар дүүрсэн байна. Гэнэтийн энэ ослоос үүдэлтэйгээр цахилгааны шугам, хийн хоолойнууд тасарсан гэнэ.
Нүхний зэргэлдээх байшин, үйлчилгээний газрын хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Одоогоор ямар нэг гэмтэл, эндэгдэл бүртгэгдээгүй байна. Хотын захиргааныхны үзэж байгаагаар ойролцоохь газар доогуур байгуулж байгаа метроны шугамын ажлаас болж уг нүхийг үүссэн гэж таамаглаж байгаа гэнэ.