Манай улсад намын үзэл суртал, намын нөлөөлөл хүний
аминаас ч илүү үнэтэй болсон гэвэл та итгэх үү? Намын нөлөөлөөр төрийн
үйлчилгээ авч чадахгүй байна гэж гомдоллох иргэдийн амьдрал энүүхэнд болж. Учир
нь орон нутгийн сонгууль болох өдөр Завхан аймгийн Аргалант сумын Жаргалант
багийн нутагт намаржиж байсан айлын хүргэн Б нь архи ууж / сонгуулийн өдөр архи
зарахгүй хуультай, иргэд авч чадахгүй ч харин эрх мэдэлтэн бол архи олж болох
байх/ нам болон талцаж, муудалцан хадам аав, ээж хоёрыгоо онц хэрцгийгээр хутгалан хөнөөжээ.
Хадам аав, ээж хоёрыгоо хутгалан алсан Б гэгч залуу
өөрийгөө алахыг завдан уулын орой дээр гарч өөрлүүгээ буудсан байна. Хэрэг
шалгагдах явцад сэжигтэн Б шархаа даалгүй нас баржээ. Ингээд энэ хэрэгт согтууруулах ундаагаар саналаа \”худалдаж авсан” намын нөхөр
буруудахгүйгээр \”уснаас хуурай гарчихаж” байх шиг. Энэ тухай нутгийн иргэд
батлан хэлж сонгуулийн өдөр архи тараасан этгээдийг буруутгахыг хүлээсэн ч \”сэжим
ч үгүй” өнгөрч байна. Архи уугаагүй, уух нөхцлөөр нь хангаагүй байсан бол
хүргэн нь хадмуудаа алахгүй, өөрийгөө буудахгүй элэг бүтэн байж болох байлаа. Эцэг
эхээ сийчүүлэн алуулсан, нөхөргүй болсон эмэгтэй одоо хэнд хандвал дээр вэ? Намд
уу?
Нам бидэнд ийм хамаатай юу. Нам гэж гарт баригдахгүй, нүдэнд
үзэгдэхгүй хэсэг бүлгээрээ, үзэл бодлоороо нийлсэн хүмүүсийн гаргасан хөтөлбөрөөр
эх орноо хөгжүүлэхийн тухайд зорилгоо танилцуулж сонгуульд өрсөлдсөн. Энэ байдлаас
үүдэн намын тухай маргаан дэгдэж бие биенийгээ хөнөөчихөж байх хүртлээ нам
томорсон хэрэг үү?
Үнэндээ ганцхан намтай байхдаа маргалдаж, муудалцахгүй
амар байсан хэрэг бишүү. Бидний 26 жил \”хөөцөлдөж” ирсэн Ардчилалд намын байр
суурь хэрэггүй гэдгийг Монголын ард түмэн өөрсдийн амьдралаараа тууллаа.
Гэтэл яагаад иргэд одоо ямар нэгэн \”арга хэмжээ” авч
чадахгүйд хүрээд байна. Иргэд хэлгүй, нүдгүй, дүлий болоод байна уу. Бие биенийгээ
алах хүртлээ 26 жилийн үр дүнд намаар туйлширч байгаа юм бол нам бидэнд
хэрэггүй. Бид цөөхүүлээ, эх оронд хөгжил цэцэглэлт хэрэгтэй, үр хүүхдүүддээ
өвлүүлэх газар нутаг байна. Иргэд бидэнд дотоод үнэ цэнэ бий. Нам бидэнд зохидоггүй
юм бол Путин шиг нэг удирдагчтай болоод
Ерөнхийлөгчийн тогтолцоотой болоё л доо. Бие биенээ алах хүртлээ нам гэж хошуурч
байхаар энэ нь дээр биздээ.
Үндэстэн агентлаг