• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 4 сарын 24
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга болох хүн нам бус, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй хүн байг

    Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд нь өөрөө төсөл гацааж эхэлбэл Монголд юу ч урагшлахгүй

    БНСУ-д визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй 14 мянга гаруй монгол иргэн байна

    Их хэмжээний хахууль авсан үндэслэлээр АТГ-аас 3 иргэнийг баривчилжээ

    Ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугыг хууль бусаар агнажээ

    ГЕГ: Цахилгаан автомашины импортын 76.3 хувийг БНХАУ-аас нийлүүлсэн

    Монгол Улсаас хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудыг Францаас авчрах төлөвлөгөөг боловсруулжээ

    Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлнэ

    ЦЕГ: Эхнэрээ зодсон иргэн удаа дараа иргэний болон цагдаагийн биед халдаж, шаардлага биелүүлээгүй учир үрлэн сумтай буугаар буудсан

    Салхи шуурганы улмаас барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

  • Улс төр
    С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    С.Амарсайхан: Улсын бүртгэлийн газраас авдаг үйлчилгээний зургаан шат дамжлагыг нэг болгосноор авлига, хүнд суртал буурна

    Тавдугаар сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна

    Н.Учрал: Э.Батшугар сайд аа! Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг хэнтэй ч уулзахгүйгээр шийд

    Н.Учрал: Туулын хурдны замын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зогсоолоо

    Казахстан улстай газрын тос, цөмийн энергийн салбарт хамтрах санамж бичгүүд байгууллаа

    Казахстаны консулын газрыг Монголд байгуулна

    С.Амарсайхан: Хууль, шүүхийн байгууллага хооронд цаасан хэлбэрээр солилцдог мэдээллийг цахимжуулна

    Олон Улсын Парламентын Холбоо “Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна” гэжээ

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    “Манжууд биднийг 200 жил боолчлоогүй”- Монголын түүхийг шинэ үзэл бодлоор

    Битүүний өдөр юу хийж, юуг цээрлэдэг вэ?

    Хүүхдийн даахийг бүрэн хэлд орсон үед хүйс гэж ялгалгүй сондгой настай үргээдэг

  • Дэлхий дахинд
    АНУ Ормузын хоолойг бүсэлж, мина цэвэрлэх ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж байна

    АНУ гал зогсоох тохиролцоог зөрчсөн тул Иран Ормузын хоолойг нээх боломжгүй гэжээ

    Трампын “гал зогсоох хугацааг сунгах” мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 98 ам.доллар болж буурчээ

    ОХУ-д ДОХ-ын халдвар тархалт эрс нэмэгдсэн тул хүн амын гуравны нэгийг жил бүр шинжилгээнд хамруулна

    Казахстан улс парламентаа “Хуралдай” гэж нэрлэхээр болжээ

    Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

    Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

    АНУ, Ираны хэлэлцээр амжилтгүй боллоо

    АНУ, Ираны хэлэлцээр амжилтгүй боллоо

    Унгарт 16 жил засагласан ерөнхий сайд Виктор Орбаны эрх баригч Фидес нам ялагдлаа

    Өмнөд Солонгосын KakaoBank үйл ажиллагаагаа Монголын зах зээлд нээхээр болсныг зарлажээ

  • Эрүүл мэнд
    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

    Орон нутагт өсвөр насны охидын төрөлт их байна

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

    “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна”

    Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

    14-18 насны 3000 сурагчид чих, хамар хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгоно

    Судалгаагаар зэрлэг нэрс жимс нь зүрх, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдлоо

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

    А.Амундра: Би зугтаагүй, ярих боломжоо ашиглах гэж л хүлээж байна

    Д.Сумьяабазараас Хууль зүйн сайд Б.Энхбаярт хаягласан “мэндчилгээ”

No Result
View All Result

Ш.Чоймаа: Тэрбум мод тарихыг хөдөлгөөн болгож өрнүүлэх хэрэгтэй

by undesten
2021-10-02 15:09
in Ярилцлага
0
Ш.Чоймаа: Тэрбум мод тарихыг хөдөлгөөн болгож өрнүүлэх хэрэгтэй
SHARETWEET
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцлоо. НҮБ-ын индрээс илэрхийлсэн Монгол Улсын байр суурь болон мод тарих санаачилгын талаар Төрийн соёрхолт, Ардын багш Ш.Чоймаатай хэсэг хором ярилцсанаа сийрүүлэн хүргэе.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож, 20 орчим минутын турш Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн утга агуулга, түүний онцлогийг Та хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож, Монгол Улсын өнөөгийн байдал, баримталж буй чиг шугамаа дэлхий дахинд тулгарсан гол гол хэрэг явдалтай холбон тун цэгцтэй, утга агуулга нь өргөн цар хүрээг хамарсан чамбай илтгэл тавилаа. Эндээс би хоёр зүйлийн талаар онцолж, өөрийн цөөн үгийг хэлье.
Нэгдүгээрт, илтгэлд нүүдэлчин монголчуудын эцэг тэнгэр, этүгэн эхээ хайрлан хамгаалж, тахин шүтэж, ач ивээлийг нь ариг гамтай хэрэглэж ирсэн эрхэм сайхан ёс заншлыг товч тодорхой дурдаад, “Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна” гэж өгүүллээ. Ийм санаачилгыг хүн бүхэн л талархаж хүлээж авалгүй яах вэ.
Монгол орны маань ой хөвч, бутлаг ургамал, говийн ганц ой болох заг, тоорой зэрэг ургамал охор ухаант бодлогогүй хүмүүсийн гарт дайрагдаж улам бүр багасах боллоо. Бас жил бүр л гал түймрийн аюулд ой мод сүйрэх юм. Сүүлийн хэдэн арван жилд газрын хэвлийн баялагт хэт шунасан хомхой сэтгэлтний гар хөлд ой мод, онгон байгаль, цэнгэг ус гол мөн ч их сүйдсэн дээ. 2030 он гэхэд тэрбум мод тарих боломж байлгүй яах вэ. Монгол Улсын иргэн бүрийн эх оронч, идэвхтэй, ухамсартай үйл ажил л чухал.
Мод гэдэг ерөнхий нэр. Хүмүүс мод гэхээр уул хөвчийн өндөр өндөр хуш, нарс, гацуур зэрэг тураг модыг бодож байж магадгүй. Ерөнхийлөгчийн өгүүлсэн мод гэдэгт бут мод, тухайлбал, бургас, монос, гандигар, яргай, харгана, хармаг, бударгана зэрэг цөм багтах ёстой. Ялангуяа цөлжилтийг сааруулах, элсний нүүдлийг тогтооход бут мод, бутлаг ургамал тун чухал ачтай билээ. Мэргэжлийн хүмүүс, настан буурлууд хэлээд өгнө л дөө.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн илтгэлд Чингис хааныг дэлхий дахины энх амгаланг буй болгох эхлэлийг тавьж, улмаар биеллээ олсон бөгөөд энэ цаг үеийг дэлхийн эрдэмтэн судлаачид “Пакс Монголика” гэж нэрлэдэг тухай өгүүлсэн. Өвөг дээдсийнхээ гавьяат үйлсийг дэлхийн улс түмэнд үнэн зөвөөр сонортуулах нь нэн эрхэм байсан юм. Энд нэгэн зүйл мэдээллийг нэмэр болгон дурдъя.
Чингис хааны ач хүү Хүлэгүгийн байгуулсан улсыг түүхэнд Ил хаант улс гэдэг. Тэрхүү Ил хаант улсын хааныг 1304 онд Өлзийт залгамжилсан түүхтэй. Өлзийт хаан 1305 онд Францын хаан Филипп-д илгээсэн бичиг одоо анхны эхээрээ Францын хааны архивт хадгалагдаж байна. Монгол бичгээр бичсэн уг захидлын агуулга нь “Танай Европын хаадтай миний элэнцэг, өвөг, ах нар найрамдаж, хол боловч ойр мэт сэтгэж, аливаа үгсээ өчин харилцаж, мэндийн бэлгээ илгээлцэж ирсэн. Одоо танай Европын хаад эв эетэй болсон хэмээн сонсогдов. Бидний Чингис хааны ургууд муу харцсын ташаа үгсээр эв эе эвдэрч байсан ч одоо ах дүү нар бүрэн зохилдов. Танай Европын хаадтай өмнөх хаадын ёсоор эв эетэй байж, улам илүү найрамдалтай байя. Үнэнхүү зохилдохоос сайн юу аху, эдүгээ” гэх мэтээр дэлхий дахинаа амар амгалан байхыг уриалсан байдаг. Энэ бичгийг Польшийн нэрт монголч эрдэмтэн Б.Котвич судалж, “XIV зууны эхэн үед монголчууд дэлхий нийтийн энх тайвны санааг сэдэж үүсгэсэн болох нь” гэсэн судалгааны өгүүллээ 1933 онд Франц хэлээр бичсэнийг профессор Ц.Шагдарсүрэн багш монголоор орчуулж хэвлүүлсэн.
XIII, XIV зууны үеийн Монголын хаадыг зөвхөн дайн байлдааны л төлөө явсан мэтээр ярьж бичиж хэвшчихжээ. Гэтэл Ил хаан Өлзийтийн найрамдлыг эрхэмлэсэн сэтгэлийн үг, даян дэлхийгээрээ энх амгалан байхын төлөө түүний мэргэн санааг төдий л ярьдаггүй. Гэтэл одоогоос 700 гаруй жилийн тэртээ эзэн Чингис хааны үр удам Ил хаан Өлзийт “Үнэнхүү зохилдохоос сайн юу аху, эдүгээ” хэмээн босоо монгол бичгээр бичиж үлдээжээ. Энэ мэргэн үг өнөөгийн бидний монголчуудад улам ч тод сонсогдож байна. “Эвлэвэл бүтнэ, ховловол гутна” гэсэн ардын зүйр үгээ санаж, дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байх нь бидний цөөхөн монголчуудад нэн эрхэм байна шүү.
-Тийм ч учраас тэрбум мод тарьж ургуулах Ерөнхийлөгчийн санаачилгыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэх нь нийт ард иргэдэд, ялангуяа хүүхэд залууст байгалийг хайрлан хамгаалах сэтгэлгээг суулгахад чухал ач холбогдолтой гэж харж байна?
-Тэгэлгүй яах вэ. Хүн төрөлхтөн дэлхий хэмээх ганц гэртэй. Тэрхүү ганц гэрийнхээ бүрээсийг сэлбэн засахын оронд сэг болтол нь ухаж, урж ирсний уршиг гайгаар өнөөгийн цаг агаарын өөрчлөлт, уур амьсгалын дулаарал буй болж, цэлгэр ногоон тал маань элсэн цөл болоход ч ойртож ирлээ. Ийм цаг үед тэрбум мод тарьж ургуулах ажлыг олон нийтийн сэтгэлд нь шингэсэн ухамсарт хөдөлгөөн болгож өрнүүлэх нь өсвөр хойч үе, хүүхэд залуусын унасан газар, угаасан усаа хайрлах эх оронч үзэл төлөвшихөд ач тустай үйл хэрэг болно. Ер нь бэлчээр, ус, ургамлаа хайрлан хамгаалах эх оронч үзлийг бага балчираас нь чинээ чинээнд нь тааруулан дадуулж хэвшүүлдэг уламжлалтай байсан. Ерөнхий боловсролын сургуулийн “Иргэний боловсрол” хичээлээр тэрхүү уламжлалыг мэдүүлэхээр хөтөлбөр, сурах бичигт нь оруулж, 2014-2018 онуудад зааж байсан. Уг хөтөлбөр, сурах бичгүүдийг чин сэтгэлээр зохиолцсон тул би сайн мэдэж байна. Харамсалтай нь тухайн үед төр засаг солигдож, “Иргэний боловсрол” хичээлийн уг сурах бичгүүдийг хэрэглэхээ больсон. Одоо эргэж харах буй заа.
Мод тарих, ойжуулах ажлыг бидний өвөг дээдэс хийж байжээ. Жишээ нь, Монголын Юань гүрний Хубилай хааны зарлигт “Элч зарлага, худалдаачид хийгээд энгийн ардын үргэлж хөлхдөг их замын дагуу хоёр, хоёр алхмын зайтай мод тарихыг…” заасан байна. Хубилай хааны энэ зарлиг биеллээ олсныг Монголд 25 жил амьдран суугаад 1327 онд нутаг буцсан Италийн иргэн Марко Пологийн тэмдэглэлээс үзэж болно. Уг тэмдэглэлд “Монголчууд өртөө замын хоёр хажуугаар мод тарьсан нь нар шарахгүй сүүдэртэй, өвөл цастай үед зам алдаж төөрөхгүй сайн талтай. Энэ модод алсаас их сүрлэг харагдана…Говь цөлийн замын дагуу ч мөн мод суулгасан нь худалдаачид хийгээд элч нарт нэн таатай. Түүнчлэн бүх хаант улс, муж улсын замын дагуу тийм мод цөм буй ажээ” хэмээсэн нь Хубилай хааны зарлигтай таарч байна.
Бас заавал дурдах ёстой зүйл бол Их эзэн Чингис хааны “Их засаг” хуулиас эхлээд хожмын “Халх журам” хүртэлх хууль цаазын бичигт ой мод, ус ургамал, ан амьтныг хайрлан хамгаалах тодорхой заалтууд, ял шийтгэлийн хамт байдаг.
Дундад үеэсээ бүр алгасаад 19 дүгээр зууны эцэс, 20 дугаар зууны эхэн үеийн нэгэн хутагтын тухай зайлшгүй хэлэх ёстой. Монголын 13 тамгатай хутагтын нэг Егүзэр хутагт Галсандаш (1870-1930) бээр гарамгай байгаль хамгаалагч байжээ. Тэрбээр өөрийн амьдран суудаг нутаг дэвсгэрт хайлаас, монос, гандигар, алтан харгана, арц, яргай зэрэг мод, бутлаг ургамлыг тарьж ургуулсан нь одоо ч буй. Монос суулгасан газраа тойруулан тэхийн шээг, нохойн хошууны бут тарьж хамгаалсан газар нь өдгөө “Мойлтын ам” нэртэй болж, монос модны төгөлтэй болжээ. Энд түүний байгаль хамгаалах талаар үйлдсэн буянт үйлсээс өчүүхэн хэсгийг дурдлаа. Егүзэр хутагт шиг байгаль хамгаалагч хүн өнөө хүртэл Монголд гараагүй л байна даа.
-Монголчууд эртнээс байгалиа шүтэж, дасан зохицож, хамгаалж ирсэн уламжлалт соёлтой ард түмэн. Энэ санаачилгатай холбогдуулаад монголчууд мод, ургамлыг хэрхэн хайрлаж хамгаалж ирсэн талаар ярьж өгнө үү?
-Монголчуудын байгаль дэлхийгээ шүтэн биширч, дээдлэн хүндэлж, тахиж тайж, хайрлан хамгаалж ирсэн уламжлалт ёс заншлыг соёлын өв хэмээн үзэж, сурч судалж, даган мөрдөж, үе дамжуулан эзэмшүүлэх ёстой эрхэм нандин зүйл юм. Зөвхөн мод, ургамлаа хайрлан хамгаалдаг монголчуудын уламжлалт ёс заншлаас дурдвал:
Монголын говь нутгийнхан заг, хайлаас, сухай модыг эрхэмлэн хүндэлдэг. Хангай нутгийнхан бургас, хус, хуш, арц, яргай зэрэг модыг илүү хүндэтгэдэг. Бургас, улиас, хайлаас, бүйлс, яргай зэргийг догшин мод хэмээн хамаагүй авдаггүй. Ташуур хийх мод авахдаа хормойгоо дэвсэж, малгайгаа тэр модонд өлгөөд залбиран мөргөж байгаад авдаг. Зулзаган мод, өнчин мод, ер нь залуу модыг огтолж авдаггүй. Ганцаар ургасан саглагар сүрлэг модыг “удган мод” (зарим үед шанш мод)  хэмээн ихэд хүндэлж, хадаг зүүж тахина. Модтой болохыг бэлгэдэж “Зуун мод”, “Мянган тооройн булаг” гэх мэтээр нэрлэдэг. Гол усны эх, голын сав газрын модыг хөнддөггүй, усны эзэн лус хилэгнэнэ гэдэг. Хавар мод бут ногоорч цэцэглэж байх үед мод огтлох цээртэй. Мөн үр жимс нь ид боловсорч байгаа үед нь авахыг цээрлэнэ. Модыг хэрэгцээндээ тааруулж, бага сага авахдаа нэг дороос ихээр авдаггүй. Мод, бутлаг ургамал ойрхон байсан ч түлшиндээ аргал хомоолыг хэрэглэж, мод ургамлыг гамнадаг. Мод огтлоход хүрвэл модны нас, цаг хугацааг харгалзаж болох хэсгээс нь авдаг. Мод тайраад хожуул дээр нь заавал шороо асгана. Учир нь модны хожуулаар дамжин газрын чийг ууршина гэж үздэг. Бутлаг ургамлыг үндсээр таслах, үр жимсийг нь авахдаа иштэй хугалах зэргийг цээрлэнэ. Тархац нь бага газрын мод бутыг авч хэрэглэхийг цээрлэнэ. Энэ мэт цээрийн ёс олон бий.
Өнөө цагийн асар хурдтай явж буй хувьсал өөрчлөлт нь сайны хажуугаар санаанд багтамгүй хор уршгийг ч тарьж байна. Түүний нэг нь байгаль экологийн сүйрэл юм. Дэлхий дахин өөрсдийн хийсэн болоод хийж байгаа алдаандаа дүгнэлт хийж, “Тогтвортой хөгжил”-ийн зорилт тавих боллоо. Эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил, экосистемийн хөгжил гэсэн харилцан шүтэлцсэн гурамсан асуудлыг тэгш тавих боллоо. Экосистем буюу байгаль экологийн асуудлыг тогтолцоотой шийдэх нь бусад хөгжлийн хөрс суурь юм. Монголчуудын байгалиа хамгаалах уламжлалт ёс заншил, нүүдэллэн аж төрөх ёс нь дэлхийн бусад оронд үлгэр дуурайл болж чадна.
ShareTweet

Related Posts

Хашаатай айл бүхэн хуш мод ургуулан самраа цөмөх боломж бий
Зөвлөгөө

Хашаатай айл бүхэн хуш мод ургуулан самраа цөмөх боломж бий

2024-03-21 14:17
Богдхан уулнаас зөвшөөрөлгүй мод бэлтгэн, зөөвөрлөж байсан зөрчлийг илрүүлжээ
Нийгэм

2024-01-23 11:22
Н.Магсар: Иргэн, ААН-үүд гадна талбайнхаа модны унгирлыг багасгахын тулд даралттай усаар шүрших нь үр дүнтэй
Нийслэл

2023-06-22 17:52
}

Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга болох хүн нам бус, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй хүн байг

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд нь өөрөө төсөл гацааж эхэлбэл Монголд юу ч урагшлахгүй

by undesten
2026-04-23 16:00
3

БНСУ-д визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй 14 мянга гаруй монгол иргэн байна

БНСУ-д визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй 14 мянга гаруй монгол иргэн байна

by undesten
2026-04-23 15:50
1

Их хэмжээний хахууль авсан үндэслэлээр АТГ-аас 3 иргэнийг баривчилжээ

Их хэмжээний хахууль авсан үндэслэлээр АТГ-аас 3 иргэнийг баривчилжээ

by undesten
2026-04-23 15:24
0

С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө

С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө

by undesten
2026-04-23 13:51
2

Ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугыг хууль бусаар агнажээ

Ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугыг хууль бусаар агнажээ

by undesten
2026-04-23 10:44
0

АНУ Ормузын хоолойг бүсэлж, мина цэвэрлэх ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж байна

АНУ гал зогсоох тохиролцоог зөрчсөн тул Иран Ормузын хоолойг нээх боломжгүй гэжээ

by undesten
2026-04-23 10:36
0

Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

by undesten
2026-04-23 10:00
1

С.Амарсайхан: Улсын бүртгэлийн газраас авдаг үйлчилгээний зургаан шат дамжлагыг нэг болгосноор авлига, хүнд суртал буурна

С.Амарсайхан: Улсын бүртгэлийн газраас авдаг үйлчилгээний зургаан шат дамжлагыг нэг болгосноор авлига, хүнд суртал буурна

by undesten
2026-04-22 14:17
5

Трампын “гал зогсоох хугацааг сунгах” мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 98 ам.доллар болж буурчээ

Трампын “гал зогсоох хугацааг сунгах” мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 98 ам.доллар болж буурчээ

by undesten
2026-04-22 12:56
0

Тавдугаар сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна

Тавдугаар сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна

by undesten
2026-04-22 12:28
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай