БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар:
БГД-т 53 мянга гаруй иргэн аваад байна. 47 мянга нь эдгэрсэн. Өдөрт 500-аас доош буухгүй байна. Тусламж үйлчилгээ хүргэхээр 653 ор дэлгэн ажиллаж байна. Зорилтот бүлгийн иргэд, өндөр настай иргэд, суурь өвчтэй хүмүүс хүндрэх тохиолдол 6-р сарын өмнөхтэй харьцуулахад өсөж байна.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:
Иргэд вакциндаа хангалттай хэмжээнд хамрагдахгүй байна. Нэмэлт тунд эхний хоёр тунгаа хугацаандаа хийлгэсэн, хоёр дахь тунгаа хийлгээд 3 сараас дээш хугацаа өнгөрсөн бол хийлгэж болно. Иргэд харьяа эрүүл мэндийн байгууллагын дархлаажуулалтын цэгт очин хийлгэнэ.
Өнөөдөр гуравдугаар тунгийн хамрагдалтын талаар голчлон мэдээлж байна. Өвчлөл тархах магадлал өндөр дельта хувилбарын эсрэг хийгдэж байгаа ба одоогоор 33,2801 хүн III тундаа хамрагдаад байна. Тэдний 99 хувь нь халдвараас бүрэн хамгаалагдаж байна гэв.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:
Эрсдэл бүхий бүлэг өндөр настай, архаг хууч өвчтэй иргэд болон хил гааль, цэргийн ангийн ажилтнуудаа III тунд идэвхтэй хамруулах болно. Монгол Улс дөрвөн төрлийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа ба дархлаа өрнүүлэх чадамж хангалттай хэмжээнд үүсэж байгаа ба Вероселл, Файзер вакцинаас дархлаа сэдээх гурав дахь тунг хийж байна.
2021 оны есдүгээр сарын сүүлийн 7 хоногоос аравдугаар сарын эхний 7 хоногт халдварын тархалт оргил үедээ ирсэн. Одоо тархалтын тоо буурах ерөнхий төлөвтэй байна Гурав дахь давлагаа дельта хувилбарынх юм. Учир нь нийт илрэх тохиолдолд дельта хувилбарын эзлэх хэмжээ 90-ээс их хувь байна. Олон улсад ч ийм байгаа. Учир нь вирус өөрөө мутацлагдсан гэсэн үг. Альфа хувилбараар халдварлаж өвдсөн хүн дараа нь дельта хувилбараар өвдөж болно. Альфа хувилбараар өвдөөд дараа нь дахин дельта хувилбарын халдвар авсан 10 мянган хүн байна.