УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр болж байна. СЕХ 13.00 цагийн байдлаарх ирцийн мэдээг хүргэж байна.
13:00 цагийн байдлаар СХД-ийн 28 дугаар тойрогт ирц 15.75 хувь буюу 17952 иргэн саналаа өгсөн байна. Харин Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт ирц 12.63 буюу 6412 иргэн саналаа өгчээ.
Сонгогчдыг саналаа өгөхийг уриалж СЕХ-ноос бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа талаараа мэдээллээ. Энэ чиглэлээр санал авах байрны хаягийн мэдээллийг тодорхой байршуулсан аж. Сонгогчид санал авах байраа хаана байгааг мэдэхгүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсанд нэвтрэн регистерийн дугаараа оруулснаар тухайн иргэнийг хаана очиж саналаа өгөх ёстойг харуулсан тодорхой мэдээлэл гарч ирэх юм.
Сонгогчдын ирц 50+1 хувийн шаардлагыг хангах ёстой. Хэрвээ сонгогчдын ирц 50 хувиас дээш гарахгүй бол Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн дагуу нэмэлт санал хураалтыг долоо хоногийн дотор зохион байгуулах юм.