НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс өнгөрөгч баасан гарагт Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл групп ХХК-ийн Мишээл экспо худалдааны төвийн 180 орчим ажилтан албан хаагчдыг хамруулан гамшгаас хамгаалах тактикийн сургуулийг зохион байгуулсан байна.
Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, худалдааны томоохон төвүүдийн нэг Мишээл группээс аврах, гал унтраах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх бүлгэмүүд ажиллажээ.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хорт хий, утаанаас хамгаалах багтайгаар утаат орчноос нэрвэгдэгчийг эрэн хайх, нэрвэгдэгсдийг голомтын бүсээс татан гаргах, гарсан гал түймрийг цаг алдалгүй унтраах зэрэг дадлага сургууль зохион байгуулсан нь тус төвийн ажилтан, албан хаагчид болзошгүй аюул, осол, гал түймрийн үед өөртөө болон бусдад туслах ур чадвараа дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой дадлага сургууль боллоо гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.