11-р сарын 6-ны орой Шанхай хотод ХТРТ-ийн сурвалжлагч Ван Бинбин болон Хятадын цахим худалдааны хамгийн том платформын хөтлөгч Ли Жячи нар шууд эфирт ажиллуулж, Япон, Таиланд, Афганистан зэрэг Ази, Африкийн олон орнуудын 23 нэрийн төрлийн барааг танилцуулсан бол Афганистаны нарсны самар мөн орой хэрэглэгчдийн таашаалыг хамгийн илүү хүлээсэн бүтээгдэхүүний нэг болж, нөөцөд байсан 26 тонн самар хоёрхон цагийн дотор худалдаалагдаж дуусжээ.
ХТРТ-ийн Ази, Африкийн бүсийн нэвтрүүлгийн газраас зохион байгуулсан “2021 оны Ази, Африкийн шилдэг бараанууд” уг үйл ажиллагаа Хятадын олон улсын импортын 4-р экспогийн үеэр болсон бөгөөд үйл ажиллагааг Ази, Африкийн олон орны хамтран ажиллагч дэмжиж ажиллажээ.
Мөн оройн 24 цагийг хүртэлх 3 цагийн дотор “шилдэг бараанууд” бүгд борлуулагдаж дууссан бөгөөд шууд нэвтрүүлгийн хандалт 42 саяыг давж, борлуулалтын нийт дүн 60 сая гаруй юаньд хүрсэн байна.