Дональд Трамп ялсан
сургаар ам.долларын ханш огцом өсч Монголчуудыг шоконд оруулав. Ер нь хаа
байсан америкийн сонгууль Монголын валютын ханшид ямар хамааралтай байх билээ
дээ. Сошиалчид л хошигнож байгаа нь тэр. Яг үнэндээ ам.долларын ханш өссөн
шалтгаан нь төв банкны валютын данс хоосорсонтой л холбоотой.
валютын ченжүүд, арилжааны банкууд ашиглаад байна уу гэх хардлага төрсөн юм. \”Оны
төгсгөлд ам.долларын ханш буурна” гэж Сангийн сайд мэдэгдсэн байна. Гэвч төв
банк төгрөг хэвлэдэг шигээ доллар хэвлэж чадахгүйгээс хойш ханшийн савалгааг
удаан барьж дийлэхгүй л болов уу.
Энэ оны төгсгөл, ирэх оны эхээр ам.долларын
ханш жаахан буурна гэж сангийн сайд, монголын хур хөрөнгөтэй хүний нэг
Б.Чойжилсүрэн хэлээд байдаг.
Эдийн засагч Ч.Хашчулуун
\”Бүх тоглогч Төв банк нөөцгүй
байгааг мэдэж байгаа үед хүлээлт үүсэх нь тодорхой. Тэр хүлээлтийг зөв удирдаж
чадахгүй бол хичнээн интервенц хийгээд ч сайжрахгүй. Энэ удаагийн мөнгөний
ханшын уналт бол Төв банкны нөөцийг дуусгасны дараах уналт юм” гэж
тайлбарласан нь ч байгаа онолоо. Төв банканд байхгүй их
валют иргэдийн гар дээр эргэлдэж байна. Энэ нь ч ханшийн савалгаанд тодорхой
нөлөөлөл үзүүлсээр байгаа. Банкны систем найдваргүй, төр нь ороо бусгай энэ үед
иргэд итгэл алдарч, бусдад бус өөрийн гар дээр хөрөнгөө байршуулахыг илүүд үзэж
байгаа юм. Үүнээс болж улсын нөөц хомсдож, гэнэтийн өсөлтөөс болж шоконд
орцгоож байна.
Монгол Улсад гадаад
хөрөнгө оруулалт гэх зүйл үндсэндээ байхгүй болсон. Байгаа нь \”Оюутолгойн далд
уурхайн бүтээн байгуулалт”. Гэвч төрийн тогтворгүй байдлаас үүдэж Рио тинто
санхүүжилт хийхээс цааргалаад байгааг хэвлэлийн хуудаснаас олж унших боломжтой.
Үнэндээ үүнээс өөр валютын урсгал Монгол
Улсад алга. Тэгэхээр хэнд доллар байна тэр л Монгол Улсын валютын нөөц
болчихоод байна. Иргэдийнхээ итгэлийг хэрхэн олж авахаас л улсын валютын нөөц
бүрдэж эхлэх биз. Үгүй бол төгрөгийн уналт үргэлжилсээр л байх шинжтэй.
Амар
Үндэстэн агентлаг