Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг \”Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” болгон өөрчлөв. Хүрээлэнгийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг \”Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа төв”-ийн нэрийг \”Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лаборатори” болгон өөрчилж, \”Биобэлдмэлийн үйлдвэр” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, чиг үүргийг нь \”Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-д шилжүүллээ.