Махны дундаж үнэ
2016 оны 11-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 3940 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5480 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.0 хувиар буюу 110 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах \”Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, харин \”Бөмбөгөр”, \”Меркури”, \”Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөг байна.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.4 хувиар буюу 55 төгрөгөөр өсч, харин хонины цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах \”Хүчит Шонхор”, \”Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин \”Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5300 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2016 оны 11-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт \”Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна.Худалдан авагч олон байдаг \”Хүчит шонхор”, \”Таван эрдэнэ”, \”Бөмбөгөр”, \”Баянзүрх”, \”Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн \”Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин \”Барс” хүнсний захад дээд зэргийн \”Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна.\”Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. \”Бөмбөгөр”, \”Барс”, \”Оргил”, \”Хархорин” хүнсний захуудад \”Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин \”Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2016 оны 11-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.