Ковид-19 халдварын үед болон эдгэсний дараа уламжлалт анагаах ухааны эмчилгээ ямар үр дүнтэй талаар УАУТХ эмнэлгийн Их эмч Б.Жаргалсайхан зөвлөлөө.
Тан эмийн давуу тал болон ямар үйлчилгээтэй байдаг вэ?
Цус цэвэрлэх тан, элэг хамгаалах тан, дархлаа дэмжих тан гэж бий. Ковидын эсрэг нийтээрээ түлхүү хэрэглэж буй Норов 7, Мана 4 тангуудыг буцалгаж хэрэглэхэд тохиромжтой байдаг. Мөн нунтагласан тан байдаг ба үүнийг Талхан эм гэж нэрлэдэг. Нарийн нунтаг учир буцалгах шаардлагагүй, уух шингэндээ найруулж ууж болно. Хэрэв уухаар бол пургиулахгүй, хамар амандаа ойрхон задлахгүй байхыг зөвлөж байна.
Мөн үрлэн тан эмийг залгиж уух ба тодорхой хугацааны дараа задарч биед үйлчилгээгээ үзүүлж эхэлдэг.
Ковидын дараах үргэлжлэх зовуурийг арилгахад анагаахын нэршлээр “Сүүлийг таслах” эмчилгээг хийдэг ба тамирдсан биеийг чийрэгжүүлж, сэргээх үед ашигладаг уламжлалт эмчилгээ бий. Халдварын үе өнгөрөөд 14 хоносны дараа зүү төөнө, дэвтээлгэ, бариа заслаар өвчний болон эмийн хорыг гадагшлуулж, эрхтэн системийн үйл ажиллагааг сэргээж болно.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.