Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн “Ковид-19”-ийн шинэ хувилбарыг “Variant of concern” буюу анхаарвал зохих, аюултай ангилалд оруулж, грек цагаан толгойн “Омикрон” (Omicron) үсгээр нэрлэх шийдвэр гаргасан билээ.
Өнөөдөр Японд анхны омикрон хувилбар бүртгэгдлээ.
Намиби улсаас Японд ирсэн 30 настай эрэгтэйн Нарита нисэх буудалд өгсөн шинжилгээгээр шинэ омикрон хувилбарын халдвар авсан болох нь батлагджээ.
Тус эрэгтэй маш өндөр халуурч байгаа бөгөөд хамт явсан гэр бүлийн хоёр гишүүний хариу сөрөг гарсан байна. Япон улс өнөөдрөөс эхлэн гадаадын иргэдэд виза олгохоо түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.