БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цар тахлын үеийн сургалтын хэлбэр, их дээд сургуулийн шалгалтын горимын талаар мэдээллээ.
Их дээд сургуулийн оюутнуудаас цахимаар өгөх боломжтой зарим шалгалтыг авч, үлдсэнийг нь ирэх хоёрдугаар сард биечлэн авах талаар хэлэлцсэн ба ирэх даваа гарагт эцсийн шийдвэр гарна гэлээ.
Тэрээр “Их дээд сургуулийн шалгалт 12-р сарын 6-наас эхэлж 2022 оны нэгдүгээр сарын 10-н хүртэл үргэлжилнэ. Тиймээс оюутнууд 12-р сарын 10-н хүртэл хичээллэж, вакциндаа хамрагдаад амарна. Одоогоор 119 мянган оюутны 40 мянга нь гурав дахь тундаа хамрагджээ. Тиймээс 12-р сарын 10-ныг хүртэл танхимаар хичээллээд, цахимаар өгөх боломжтой зарим шалгалтыг авч, үлдсэн шалгалтыг хоёрдугаар сарын 1-нээс хойш буюу Цагаан сарын баярын нөхцөл байдлыг харгалзан авна. Эцсийн шийдвэр гараагүй байгаа ба ирэх даваа гарагт тодорхой болно” гэлээ.