Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 34 асуудал хэлэлцэж байна. Хэлэлцэж шийдвэрлэсэн зарим асуудлыг талаар мэдээлэл өгч байна.
Засгийн газар Төрийн зарим хяналт, шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих уг хууль 2022 оны 02 дугаар сарын 01-нээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гурван жилийн хугацаанд хэрэгжинэ.
Монголбанк, СЗХ, гааль, татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хүүхэд хамгааллын чиглэлийн хяналт шалгалтууд зогсохгүй. Үүнээс бусад бүхий л хяналт шалгалтыг гурван жилийн хугацаанд зогсооно. Гэхдээ иргэдийн өргөдөл гомдлоор хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудлаар мэргэжлийн хяналтын байгууллага хяналт, шалгалт хийнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.