Америкийн Facebook компани манай гаригийн хэд хэдэн бүсээс хэрэглэгчдийн оруулж байгаа мэдээ, мэдээлэлд хяналт тавих зориулалттай өөрийн программ боловсруулснаа мэдэгджээ. Тус компанийн гурван ч эх сурвалжаас авсан мэдээллээр\”The New York Times” сонин нийтлэл гаргаад байна.
Эх сурвалжууд сүлжээг нь хаасан Хятадын зах зээлд нэвтрэх боломжоор хангахын тулд хийж байгаа алхам гэсэн тайлбар өгчээ. Компанийг үндэслэгч Марк Цукерберг энэ саналыг дэмжсэн талаар сонинд дурдсан юм.
Гэхдээ Facebook \”Дэлхий ертөнц аль болох нээлттэй байж, хүмүүс хоорондоо холбоо тогтоохын төлөө гэдэг өөрийн үндсэн зарчимдаа үнэнч хэвээрээ”гэсэн байна.
Хэвлэлд бичсэнээр бол 2015 онд гэхэд л Facebook дэлхийн 20 орны 55 мянга орчим мэдээллийг хаасны дотор Пакистан, Орос, Турк зэрэг орны хэрэглэгчид багтаж байгаа. Ингэхдээ ихэвчлэн тухайн Засгийн газрынх нь хүсэлтээр хэрэглэгчийг хаасан байсан гэнэ.
Өнгөрсөн есдүгээр сарын эхээр Норвегийн Aftenposten сонин Facebook-ийг Вьетнамын дайны үеийн нэгэн зургийг сүлжээнээсээ авч хаясан гэж буруутгасан билээ. Тэр бол дайны үед бөмбөгдөлтөд өртсөн нүцгэн охин гүйж буйдэлхийн алдартайгэрэл зураг. Харин маргааш нь уг гэрэл зургийг эргэн сэргээсэн байсан юм.
Эх сурвалж: www.assa.mn