Өнөөдөр УИХ-ын
ээлжит чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг
хэлэлцэх ёстой байсан. Гэвч \”тоог үсгээр бичснээс өөр өөрчлөл ороогүй байна”
хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс тав хоногийн завсарлага авлаа.
Уг нь Монгол Улсын
Ерөнхийлөгч авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст өршөөл
үзүүлэхгүй хэмээн тус хуульд хэсэгчлэн хориг тавьсан. УИХ ч олонхийн саналаар
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан байдаг.
Гэтэл хуульд ямар ч
өөрчлөлт оролгүйгээр, тоог үсгээр бичээд л оруулаад ирж. Хуулийг өргөн баригчид энэ хэвээр нь
зүтгүүлэхийг ихэд чармайж байгаа нь ойлгомжтой боллоо. Тиймээс ч УИХ дахь бусад
намуудын дэмжлэгийг авахаар улайрч байна.
Өчигдрийн Хууль
зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж \”Өршөөлийн
хуулийг бид өмнө хэлэлцчихсэн. Тиймээс дахиж хэлэлцэх шаардлагагүй. Тоог үсгээр
бичээд явуул” гэсэн утгатай зүйлийг ярьж. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн хоригийн
дагуу өөрчлөлт хийлгүйгээр дахин өргөн барь гэжээ. Хууль зүйн байнгын хорооны
дарга Д.Ганбат \”МАН-ыг ажил хийлгэхгүй завсарлага авчихлаа. Хүйтэн өвөл болох
гэж байна, хүмүүсийг чөлөөлье” гэх утгатай зүйлийг өнөөдрийн чуулганаар хэлээд
амжив.
Эндээс Ардчилсан
нам хууль санаачлагчдад бүрэн барьцаалагджээ гэж ойлгогдохоор. Үүнийг баталж
байгаа мэт өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн
З.Баянсэлэнгэ \”АН-ынхаан та нар өршөөлийн хууль дээр эргэж буцаад байвал яг
яасныг чинь зарлана шүү” гэсэн сүрдүүлэг байв.
Ерөөсөө л Өршөөлийн
тухай хуулийг анх оруулж ирснээр л батлуулахаар зүтгэж байна. Үүний тулд АН-ын
гишүүдийг \”яг яасныг чинь зарлана шүү”
гэж дарамтлаад л өөрийн талд урвуулж. Одоохондоо МАН-ынхан тэдний барьцаанд
ороогүй байна. Хэрвээ орчихвол өршөөлийн хууль ногоон гэрлээр батлагдаж,
Ерөнхийлөгчийн хориг салхинд хийсч, авлига албан тушаалын хэрэгтнүүд өршөөгдөх
нь. Тэр хэрэгтнүүд ч яахав, хууль санаачлагчдын гол зорилго нь \”номер нэг”-ийг цагаатгахад
л оршиж байгаа юм шүү дээ.
А.Аюуш