Төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол өнөөдөр боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг нар хүндэтгэл үзүүлэн, С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв.
Уг ёслолд Улсын Их Хурлын гишүүд, С.Зориг агсны төрөл төрөгсөд, журмын нөхөд болон албаны бусад хүмүүс оролцон хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юмхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.