Өчигдөр АНУ-ын Орегон мужийн Umpqua коллежид
буутай этгээд халдаж 10 хүний амийг хохироож, 20 хүнийг буудаж шархдуулсан
хэрэг гарлаа. Халдлага үйлдсэн этгээд нь өсвөр насны хүү байсан тус коллежийн оюутан байж магадгүй аж.
Хэрэг
хотоос 9.5 километрийн зайд орших Umpqua коллежийн оюутны хотхонд болсон бөгөөд
буутай этгээд халдлага үйлдэж байгаа тухай оюутнууд 911-т дуудлага өгсний дараа
100 гаруй цагдаагийн ажилтнууд ирсэн байна.
Гэрчийн
яриагаар бол гэнэт буун дуу тачигнаж эхэлсэн бөгөөд оюутнуудын зарим нь хаалгаа
түгжиж, гэрлээ унтраагаад цагдаад дуудлага өгөх, ар гэрийнхэндээ болж байгаа
үйл явдлын тухай мэдээлжээ. Харин буутай этгээд энэ үеэр замдаа таарсан хүн
бүхнийг буудаж байсан бөгөөд хоёр ч өрөө дамжин орж 10 оюутныг буудан хөнөөж
улмаар цагдаа нартай буудалцжээ.
Орегонд
гарсан аймшигт халдлагын дараа улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд ихээр эмгэнэл
илэрхийлж эхэлсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч
Барак Обама ч мөн энэ хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийсэн байна.
Халдлага
үйлдэгчийг баривчилсан бөгөөд цагдаагийн байгууллагаас
дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа юм. Мөн цагдаагийнхан
мөрдөх ажиллагаанд орсон бөгөөд кэмпийн эргэн тойронд хаалт тавьж оюутнууд,
багш нарыг шалгаж байгаа аж.