Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх төлөвлөгөөний талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах гурван жилийн цогц төлөвлөгөө боловсруулсан. Энэ төлөвлөгөөг 2021 оны тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, БШУ-ны сайд баталсан. Уг төлөвлөгөөний
- 30 гаруй хувь нь багш нарын арга зүй, сургуулийн хөтөлбөрөөр дамжиж хэрэгжинэ
- 70 хувь нь техник, тоног, төхөөрөмж, суралцах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд батлагдсан.
Эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй уялдуулаад сургалтын орчин нөхцөл, дэд бүтцийг сайжруулах ажлууд хийгдэнэ.
Хоцорч байгаа агуулгад багш нарт ямар арга зүйн дэмжлэг хэрэгтэй байгаа талаарх сургалтуудыг өгч байна. Цаашдаа сургалтын хөтөлбөрт ямар чадваруудыг түлхүү үзэхийг сургууль бүр дотооддоо тусгана. Одоо хичээл эхлэхэд хүүхдүүд сургуульдаа дасан зохицож, багшдаа ээнэгших нөхцөл байдалд нь анхаарна. Үүнээс цааш сурагчдын мэдлэгийг системтэй болгоход мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана.
Энэ бодлого цаашдаа боловсролын салбарт нутагших юм” гэлээ.