Дасан зохицох нь тайван түгжир гэсэн үг биш. Хотод амьдармаар байгаа бол зохицож амьдар аа гэсэн үг.
1. Олон ажилтантай байгууллага, үйлдвэрүүд 1-5 настай хүүхэдтэй ажилтан 10-с дээш бол нэг өрөөгөө өдөр өнжүүлэх болгон тохижуулж, 1-2 хүүхэд асрагч ажиллуулахад ажлын бүтээмж нэмэгдэнэ, хоцролт багасана.
2. Улсын сургуулиудыг харьяаны болон 1км доторх хүүхдүүдээ сургахыг шаардах, нэмэгдүүлэх
3. Хувийн сургуулиуд холоос явдаг хүүхдүүдээ автобусаар хангах
4. Албан байгууллагуудын цагийн хуваарийг зөрүүлэх бол 15, 20 минутаар биш 1,2 цагаар зөрүүлэх, байгууллагуудаар бус ажил үйлчилгээний чиглэлээр зөрүүлэх.
5. Холоос явдаг ажилчдын тоо 50-с дээш бол ажилчдын автобустай болох
6. Төрийн албан хаагчдыг автобусны картжуулж, унааны мөнгийг зөвхөн нийтийн тээврээр зорчиход олгох
7. Төв зам дагуу байрлалтай сургуулиудыг туслах замруу гарцтай болгох
8. Нэг автомашин дах хүний тоог нэмэгдүүлэх
9. Автобусны тоог 2 дахин нэмж, нэгдүгээр эгнээг зөвхөн нийтийн тээврийн зориулалтаар ашиглах
10. Хоцролт ихтэй байгаа байгууллага шүршүүртэй, дугуйн зогсоолтой, хувцасны локертой болох
11. Төв замын дагуу такси зогсох, таксинд суух цэгүүдийг тодорхойлж, бусад газарт зогсвол торгох
12. Төв зам дээр осол гаргаж, хөдөлгөөнд саад учруулсан тохиолдолд торгодог байх (хорооллын дунд замуудад хамаарахгүй г.м)
13. Хүргэлт, түгээлтийн машинуудыг оргил цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй байх шаардлага хүргүүлэх (7-9, 17-19)
14. Төв зам дагуу авто зогсоол байлгахгүй байх
15. Явган замуудыг өргөтгөх, хооронд нь холбох, тасралтгүй алхах, зорчих боломжийг бий болгох
16. Үйлчилгээний байгууллагуудын гадна зогсоолыг халах, туслах замаар орж гардаг болгох, үйлчлүүлэгчдийнхээ 50% доороо зогсоолтой байх (төв зам дагуух хаалттай зогсоол руу орох гэж хүлээхэд түгжирдэг)
17. Төвд байрлах байгууллагууд өдрийн 8 цаг ажиллаж байвал ажилчдаа 7-16, 10-19, 11-20 г.м уян хатан цагийн хуваарьтай болох
18. Аливаа хүргэлт, эд юмс өгөх авахыг ойрын ДЭЛГҮҮРЭЭР шийдэх.
19. Хотхон дотроо нэг сургууль, нэг чиглэлд явдаг хүмүүс ээлжилж хүргэж өгөх, машинаа дундаа хэрэглэх, коммюнити үүсгэх
20. Хотын гол замууд дагуух камеруудыг нэмэгдүүлэх, гэрлэн дохиог AI зохицуулалттай болгох
21. Зарим явган хүний гарцнууд дээр кноптой шон байрлуулж, зам гарах хүн байгаа үед л хөдөлгөөн зогсоодог байх
22. Төв шуудангийн урд уулзвар, номын сангийн урдах явган гарц зэрэг явган гарцны нэвтрэлт ихтэй хэсгүүдэд барилга хооронд гүүрэн байгууламж төлөвлөх
23. Хүүхдүүдээ ойрын сургуульд явуулах боломжийг нэмэгдүүлж, сургуулийн ойр хавийн авто замын хурдыг бууруулах
24. Google map, Ub traffic, CCTV дамжуулдаг LookTV байнга хэрэглэх
25. Автобуснууд үйлдвэрээсээ gps tracker, камертай ирдгийг хөдөлгөөний хяналт, түгжрэлийн болон буудал дээр ирэх явах цагийн хяналтад ашиглах, google maps дээр нийтийн тээврийн хөдөлгөөн, маршрут холбох
26. Хотжоогүй иргэд нь хотоос гарах /жоке/