Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Биеийн тамир спортын газар хамтран аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд \”Дархан-Миний хот 2016” спортын Анхдугаар наадмыг /2016.11.27/ спортын ордонд зохион байгууллаа.
Мөн нээлтийн үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат \”Аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд спортын бага наадмыг уламжлал хэлбэрээр тогтмол зохион байгуулах болно” гээд Дархан-Миний хот спортын анхдугаар наадамд оролцож буй нийт тамирчин-Төлөөлөгчдөд баяр хүргэн амжилт хүслээ.
Төлөөлөгчдийн спортын анхдугаар наадмын теннисийн төрөлд Шарын гол сумын ИТХ-ын Төлөөлөгч Ц.Цэцэгмаа, Хонгор сумын Төлөөлөгч М.Пүрэвбаатар нар 1 дүгээр байр эзэлсэн бол даамны төрөлд Дархан сумын Төлөөлөгч Ч.Баттулга, Г.Мөнхцэцэг, шатрын төрөлд мөн Дархан сумын Төлөөлөгч Ч.Баттулга, Шарын гол сумын Төлөөлөгч Г.Одончимэг нар тус тус тэргүүлжээ.
Харин багийн нийт дүнгээр Ж.Балжинням ахлагчтай Дархан сумын ИТХ-ын баг нэгдүгээр байр, Б.Лхамсүрэн ахлагчтай Шарын гол сумын ИТХ-ын баг хоёрдугаар байр, Г.Эрдэнэбат ахлагчтай аймгийн ИТХ-ын баг гуравдугаар байр, Н.Ганбаатар ахлагчтай Хонгор сумын ИТХ-ын баг дөрөвдүгээр байр, Н.Нямдаваа ахлагчтай Орхон сумын ИТХ-ын баг тавдугаар байрыг тус тус эзэлжээ.
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын санаачлагаар зохион байгуулагдсан тус тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо.