НҮБ-ын Ерөнхий ассамблей ОХУ-ын зүгээс Украин руу цэрэг, дайны ажиллагаа явуулж буйг нэн даруй зогсоох асуудлаар өчигдөр буюу гуравдугаар сарын 2-нд санал хураалт явуулжээ. Санал хураалтад НҮБ-ын Ерөнхий ассамблейн гишүүн орон болох 193 улсын төлөөлөгч оролцсон бөгөөд 141 улс дэмжиж, тав нь эсэргүүцэж, 35 улс түдгэлзсэн байна.
Украины эсрэг явуулж буй Оросын бодлогыг Беларусь, Хойд Солонгос, Сири, Эритрей, ОХУ гэсэн таван улс дэмжиж буй гэж саналаа өгчээ.
Харин түдгэлзсэн хэмээн санал өгсөн 35 улсын дунд Монгол Улс багтаж буй юм. Мөн Гвиней зэрэг 12 улс санал хураалтад оролцохоос татгалзсан байна.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн өчигдрийн хурлаар ОХУ-ын цэргүүдийг Украины нутаг дэвсгэрээс гаргахыг шаардсан тогтоол баталжээ.
Эх сурвалж: UN