Сүүлийн үед дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Нэн ялангуяа залуус хүсэл сонирхлоороо нэгдэж аяллын клубуудыг байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болжээ. Энэ долоо хоногийн амралтын өдөр буюу 10 дугаар сарын 03-ны өдөр уулын алхалтын клубуудын дунд уулын эрчимт алхалтын багийн тэмцээн болох гэж байна. Тэмцээнийг \”Хайрхан аялагч клуб” хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийнуулын алхалтыг \”Манзушир-Зайсан” гэсэн маршрутаар явуулахаар болжээ. Аяллын маршрут нийт 17.5 км үргэлжлэх бөгөөд шилдэг баг тамирчдыг шалгаруулна. Монгол улсад дотоодын аялал жуулчлал болон уулынаяллыгхөгжүүлэх, клубуудын хооронд туршлага судлуулах,нөхөрсөг харилцаа үүсгэх, залуучуудын эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас \”Хайрхан аялагч клуб”-ыг дэмжиж ажиллаж байна