Тодруулбал, хуурамч хаягаас цахим орчинд мэдээлэл байршуулж, Б.Ариунзаяагийн эрх зүйн байдлыг дордуулсан болох нь тогтоогдсон тул шүүхээс Б.Ариунзаяад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг цуцалсан байна.
Сануулахад, энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөр бусдын толгой дээр кофе асгасан хэрэг гарсан бөгөөд тус хэрэгт холбогдуулж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Ариузаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлд, Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ хэмээн заажээ.