УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Хүмүүс төгрөгийн аль болох бараа болгож байна. Учир нь төгрөг цаас болохоос амжиж автомашин, орон байр болгож байгаа юм. Тиймээс төгрөгийн үнэ цэнийг өсгөх хэрэгтэй. Үүний тулд Монголбанк яаралтай бодлогын хүүгээ өсгөх нь зүй. Ханш, хүү хоёрыг зэрэг барих ямар ч боломжгүй.
Тэгэхээр энэ арга хэмжээг авах шаардлага үүсээд байна. Үүнийг хэрэгжүүлэхгүй байгаа учир бараа бүтээгдэхүүний үнэ болон инфляц өсөөд байна. Доллар ч олдохгүйд хүрлээ. Энэ хүртэл нь эдийн засгийг жолоодож болохгүй. Дэндүү хариуцлагагүй байна” гэсэн юм.