НҮБ-ын эрүүл мэндийн байгууллага зургаадугаар сарын 15-нд хэт халуун унд уух нь хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай тухайд сануулга гаргасан. Цельсийн 65 хэмээс дээш халуун кофе, цай зэрэг халуун ундаа уух нь улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг болохыг анхааруулан зөвлөмж гаргажээ.
Олон улсын хорт хавдрын судалгааны байгууллага тухайн зарласан мэдээлэлдээ:
Арван орны 23 мэргэжилтнээс температурын хэмээс шалтгаалж улаан хоолойн хорт хавдар үүсэх магадлалтай болохыг шинжлэх ухааны олон судалгааны материал дээр шинжилгээ хийсний дараа дүгнэсэн байна. Иран, Хятад, Турк болон Өмнөд Америк зэрэг орнууд цай зэрэг ундааг маш халуунаар уудаг орнуудад судалгаа хийсний дүнд орон нутгийн оршин суугчид нь ихэвчлэн цельсийн 70 хэм дээш халуун цай ууж, цай нь улам халуун болох тусам улаан хоолойн хорт хавдрын эрсдэл улам их байв. Түүнээс гадна, хулганад ижил төстэй туршилт хийсэнд хэт халуун ундаа нь амьтны биед хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг баталсан байна.
Олон улсын хорт хавдрын судалгааны байгууллага:-Улаан хоолойн хорт хавдар нь дэлхий даяар найм дахь хавдар юм. 2012 онд дэлхийн 400 мянган хүн улаан хоолойн хорт хавдрын улмаас нас барсан тохиолдол гарчээ. Олон улсын хорт хавдрын судалгааны байгууллагын хариуцлагатай ажилтан Christopher Wilde-ээс хорт хавдар үүсгэдэг гол элемент нь ундаа биш харин температурын хэмжээнээс хамааралтай болохыг зарлажээ.
Эх сурвалж:Солонго сэтгүүл