Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг \”томоохон бүлэглэл”-тэй
тэмцэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон тухайгаа олон
нийтэд мэдээлсэн билээ. Түүнийг болон түүний гэр бүлийнхнийг Авлигатай тэмцэх
газраас шалгаж байгаа. Энэ явдлыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж
мэдэгдсэнтэй холбоотой гэж тэрээр тайлбарласан.
Гэвч хувь хүн дангаар нэр дэвшинэ гэж мэдэгдээд
болчихдоггүй. Хуульд зааснаар парламентэд суудалтай намаас Ерөнхийлөгчид нэр
дэвших хүнээ тодруулдаг. Тэгэхээр Н.Алтанхуяг УИХ дахь АН-аас Ерөнхийлөгчийн
сонгуульд нэр дэвших эрхээ авах ёстой байлаа. Гэтэл АН-ын Гүйцэтгэх зөвлөл
хуралдаж, ирэх сонгуульд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх боломжгүй гэдгийг
шийдвэрийг гаргасна байна. Мөн намын асуудлыг ганцаараа шийдвэрлэж, өөртөө нэр
дэвших эрх олгосон хэмээн түүнийг буруутгажээ.
Өөрөөр хэлбэл Н.Алтанхуяг АН-аас нэр дэвших эрхгүй
болчихлоо. Гэхдээ УИХ-д АН-аас гадна МАН, МАХН гэсэн хоёр нам суудалтай.
Тохироо хийж чадвал эдгээрийн алинаас нь ч нэр дэвших боломж одоохондоо байна. Үнэхээр ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа бол бусад намуудтайгаа ярилцах л шаардлагатай болж байна даа.
А.Аюуш
Үндэстэн агентлаг