МАХН-ын дэргэдэх Шударга ёсны хувьсгалт үндэсний нэгдсэн оюутны холбооноос санаачлан \”Цэвэр агаар эрүүл амьдрал” уриан дор олон нийтийг хамарсан марафон гүйлтийг өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна. Мөн МУБИС-ын гадна талбай, Спортын төв ордны үүдэнд 09.00 цагаас эхэллээ.
Бүх нийтийн марафон нь иргэд, аж ахуйн нэгж байгууллага, оюутан залуучуудын дунд байгаль орчноо хамгаалах сэтгэлгээг бий болгох, хүн бүр эрүүл чийрэг амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой. Одоогийн байдлаар марафон гүйлтэд 1000 гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ. Бага, дунд, идэр нас гэсэн ангиллаар явагдах гүйлтэд хөгжлийн бэрхшээлтэй 60 гаруй иргэд оролцох юм байна.