Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 03. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны \”Галзууруулагч\” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 21. Санчир гараг. Гөрөөсөн толгой одтой, 7 улаан мэнгэтэй, хар хулгана өдөр.
Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 11 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.