Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд ажиллахгүй. Учир нь өдгөөр өдрүүдэд Хятадын үндэсний баяр тохиож, автозамын боомтуудаа амарч байгаа юм.