ОХУ-ын Элчин сайдын яамнаас дуучин С.Амармандахтай холбогдох хэргийн талаар албан ёсны мэдэгдлийг өнөөдөр Элчин сайдын яамны албан ёсны орос хэл дээрх цахим хуудаст нийтэлжээ.
Мэдэгдэлд “Элчин сайдын яамнаас манай дипломатуудын нэг нь дуучин С.Амармандахыг зодож гэмтээсэн хэргийн талаар түүний өмгөөлөгчийг хүлээн авч уулзсантай холбогдуулан Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл гарч буйтай холбогдуулан мэдэгдэл хийж байна. Бид С.Амармандахын өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын мөн чанарыг тодруулах зорилгоор түүнийг хүлээн авч уулзсан болно. Харин түүнд бусад зүйлсийн талаар ямар нэг амлалт өгөөгүй.
Энэхүү уулзалтын дараа хэвлэл мэдээллээр худал, шударга бус мэдээлэл тарааж байгаа тул бид цаашид дуучин болон түүний гэр бүлийн нэрийн өмнөөс ярьж байгаа тус өмгөөлөгчтэй дахин уулзах нь зүйтэй, эсэхэд эргэлзэж байна. ОХУ-д “Нэг худал ярьсан хүнд дахин хэн ч итгэхгүй” гэж үг байдаг” гэжээ.
ОХУ-ын Элчин сайдын яам