Адууг амьдаар нь экспортлохыг түр зогсоох шийдвэрийг
ХХААХҮЯ-аас гаргасан тухай дөнгөж
сая мэдээллээ.
Монгол улс 2008
оноос хойш Хятад улс руу адууг амьдаар нь экспортолж эхэлсэн бөгөөд жилдээ 3-7 мянган адуу экспортолж байгаа ажээ. Ингэж хил гаргахдаа олон хоног идэш
тэжээлгүйгээр тууж, турж эцэх зэргээр амьтныг тарчлаах явдал байсаар байна. Өнөөдрийн байдлаар
Бичигтийн боомт дээр 800 гаруй адууг экспортлохоор аваачаад байгаа аж. Харин
Шадар сайдын тушаалаар эдгээр адууг хил гаргахгүй эргүүлэн татахаар болсон
байна. Мөн Адууг амьдаар нь экспортлох шийдвэрийг 2017 оны дөрөвдүгээр сар
хүртэл түр зогсоохоор боллоо.
Адуу экспортлох
эрхтэй аж ахуйн нэгжүүд нэг адууг 400-500 мянган төгрөгөөр авч хилийн цаана сая
төгрөгөөр худалддаг гэх мэдээлэл байна.