\”Статистикийн тухай ” хуулийн Мал тооллогын товыг өөрчлөн тогтоох тухай, Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолд заасны дагуу өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд мал тооллогын ажил эхэллээ/2016.12.07/. Энэ сарын 07-17-ны хооронд үргэлжлэх мал тооллогын ажил нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро төвшний тооцооллыг үнэн зөв тооцож тодорхойлох чухал ач холбогдолтой юм.
Мал тооллогын ажилтай холбогдуулан ХХААХҮЯ, Үндэсний Статистикийн хорооноос хамтарсан ажлын хэсэг гарсан бөгөөд 8 маршрут, 16 аймгийн сумдад ажиллана.
Эх сурвалж: ХХААХҮЯам