ОУОХ-ноос спорт, олимпизмоор дамжуулан байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлд анхаарлаа хандуулж буй.
Монголын Үндэсний Олимпын Хороо(МОҮХ)-ны хувьд энэхүү бодлоготой үйл ажиллагаагаа уялдуулан Олимпик хаусын эргэн тойрныг ард иргэдэд нээлттэй ногоон орчин бий болгох ажлыг Хан-Уул дүүргийн Газрын албатай хамтран өнөөдөр эхлүүллээ.
Бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж, зургаадугаар сарын 23-нд болох Олон улсын олимпын өдрөөр цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг хийхээр төлөвлөж байгаа юм.
МҮОХ-ны хувьд ногоон хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд Ногоон хөгжлийн асуудал хариуцсан комиссыг шинээр байгуулсан. Комиссын зүгээс МҮОХ-ны гишүүн байгууллагуудад хандан “Спорт-ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриалгыг гаргаад байгаа билээ гэж тус хорооноос мэдээлэв.