Америкийн Цагаан ордны Ковидын халдвар хамгааллын ажлын баг орон нутгийн цагаар 7-р сарын 12-нд хэвлэлийн бага хурал хийж, ковидоос өөрсдийгөө хамгаалахын тулд илүү их зүйл хийх ёстойг хүмүүст анхааруулжээ. Учир нь гоц халдварт омикрон BA.5 дэд төрлийн мутаци нь Америк даяар халдварын шинэ дэгдэлт үүсч болзошгүй юм.
АНУ-ын Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх төвийн захирал Рошель Валенски хэлэхдээ, сүүлийн долоо хоногт Америкт өдөрт дунджаар 5100 орчим хүн хэвтэн эмчлүүлж байгаа нь 5-р сарын эхэн үеийнхээс хоёр дахин их байна гэжээ.
Орон нутгийн цагаар 7-р сарын 12-нд Америкийн Цагаан ордны Ковидын халдвар хамгааллын ажлын баг олон нийтэд хандан Ковидын эсрэг вакцинд хамрагдахыг уриалсан байна.