Бүгд Найрамдах Солонгос Улсын
парламентын олонхийн шийдвэрээр тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулахаар
болсон. Тэгвэл энэ хугацаанд Пак Гын Хэгээс хоёр ч удаа байцаалт аваад байгаа
бөгөөд өнөөдөр гурав дахь байцаалтыг парламентын танхимд авахаар болсон байна.
Энэ удаад Пак Гын Хэгээс 2014 оны
дөрөвдүгээр сард осолдсон Севол хөлөг онгоцны асуудлаар байцаалт авч байгаа аж.
Тухайн ослын улмаас 300 гаруй сурагч амь насаа алдсан. Гэтэл Ерөнхийлөгч ослын
үеэр гоо сайхны хагалгаанд орж байсан гэх мэдээлэл Солонгосын хэвлэлээр
цацагдаад байгаа.
Үнэхээр Пак Гын Хэ үүргээ умартан
долоон цагийн турш гоо сайхны хагалгаанд орж байсан бол асуудал үүсэх нь
мэдээж. Үүнийг тодруулахаар Пак Гын Хэгээс гадна 17 хүнээс байцаалт авахаар
Парламентын ордонд авч ирээд байгаа гэнэ. Гэвч зарим гэрчүүд байцаалт өгөхөөс
татгалзаж, зугтсан тухай ч мэдээлэл байна.
Үндэстэн агентлаг